Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2114
Нэр Геологич, геофизикч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:28
Тодорхойлолт
  • Геологич, геофизикч нь геологи болон геофизиктэй холбоотой үзэл баримтлал, онол, үйлдлийн аргачлал боловсруулах, хөгжүүлэх энэ чиглэлээр судалгаа хийх, газрын тос, хий эрдэс бодисын эрэл хайгуул, усны нөөц хадгалах, иргэний барилгын инженерчлэл, байгууламжийн инженерчлэл, телехолбоо, навигаци, хог боловсруулах болон хог хаягдлыг устгах төслийн байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөлөл, түүнийг даван туулах зэрэг салбарт геологи болон геофизиктэй холбоотой мэдлэгээ ашиглана.
Чиг үүрэг
  • а) геологи, геофизиктэй холбоотой үзэл баримтлал, онол, үйлдлийн ажиллагааны арга барилыг боловсруулах, хөгжүүлэх энэ чиглэлээр судалгаа хийх,
  • б) бөмбөрцгийн хөгжилд нөлөөлөгч үйл явц, амьдралын эволюци хувьслын зам мөр, геологи хэвшлийн уг гарал, хиронологийг тодорхойлохын тулд газрын гадаргуугын бүрдэл бүтцийг судлах, чулуулаг, эрдэс, малтмалын үлдэцийг шинжилж үзэх,
  • в) судалгааны үр дүнгийн мэдээ баримтыг тайлах, геологийн тайлан, карт, диаграм бэлтгэх,
  • г) геологийн мэдлэгээ иргэний барилга, гүүр, далан, нүхэн гарц, өндөр байшин барьж байгуулах, газрын хөрс сайжруулах, төсөл хэрэгжүүлэхэд ашиглах,
  • д) алсаас тандалт явуулах төрөл бүрийн хөтөлбөрийн хүрээнд газар дэлхийд нөлөөлөх чичирхийлэл, татах хүч, цахилгаан, дулааны болон соронзон татлалцлын хүчний хэмжээг тогтоох, судлах,
  • е) газрын массын жин, хэмжээ, бүрэлдэхүүн болон дотоод бүрэлдүүн бүтцийг тодорхойлох, галт уул, мөсдөлт, газар хөдлөлийн уг гарал, идэвхжил, урьдчилан таамаглах бололцоог судлах,
  • ж) дэлхийн соронзон орны зураг гаргах, үүнийг цаг агаарын прогноз ба навигацид ашиглах,
  • з) том нуур, гол мөрөн, агаар мандлын физик чанарыг болон тэдгээрийн дулааны эрчим солилцоо зэрэг харилцан шүтэлцээг судлах хэмжих,
  • и) чичирхийлэл, татах хүч, цахилгаан, соронзон, радио хэмжлийн арга барил ашиглан газрын тос, эрдэс хатуулгийн нөөцийн орд, уг гарал хэмжээг тогтоон тодорхойлох,
  • к) барилгын материалын нөөц орд илрүүлэх, тэдгээрийн шинж чанар болон нунтаглах, зам цардах зэрэг зориулалтаар ашиглахад тохиромжтой эсэхийг тогтоох,
  • л) гүний болон гадаргуугийн усны хөдөлгөөн, хуваарилалт, физик шинж чанарыг судлах,
  • м) хог хаягдал устгалын менежмент, бохирдсон цэгийг тогтоож, нөхөн сэргээх чиглэлээр зөвлөгөө өгөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Нуур зүйч
  • Геологич
  • Геофизикч /нуурын/
  • Геофизикч