Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2114-22
Нэр Геохимич
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:54
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Geochemist
Тодорхойлолт
Геохимичид ашигт малтмал, чулуулаг, хөрсний шинж чанар, химийн элемент, тэдгээрийн гидрологийн системтэй хэрхэн харьцаж байгааг судална. Дээж цуглуулах ажлыг зохицуулж, шинжилгээнд хамрагдах металлыг тодорхойлно. Геологи, дэлхийн дотоод бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, гарал үүслийн учир шалтгаан, газрын доорх усны судалгаа, газрын гүний амьсгалын илрэх байдал, байгаль орчны бохирдлын судалгааны олон талт асуудлыг шийдэх геохимийн аргын судалгааг хийнэ.
Чиг үүрэг
  1. Геологи, дэлхийн дотоод бүтэц, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, гарал үүслийн учир шалтгаан, газрын доорх усны судалгаа, газрын гүний амьсгалын илрэх байдал, байгаль орчны бохирдлын судалгааны ажлыг хийж гүйцэтгэнэ;
  2. Геохимийн аргуудын төрөл бүрийн арга аргачлал лаборатори шинжилгээний үндсийг судлан эзэмшиж, хээрийн шинжилгээний багаж, тоног төхөөрөмжтэй ажиллана;
  3. Судалгааны үр дүнг боловсруулж, анализ хийн, үр дүнгийн зураг зохиож, бусад мэдээлэлтэй холбож тайлалт хийнэ, тайлан боловсруулна.
Мэдлэг
  • Газарзүйн мэдээллийн систем;
  • Геологи;
  • Металлын төрөл;
  • Хими 
Ур чадвар
  • Асуудалд шүүмжлэлтэй хандах
  • Байгаль орчны үнэлгээ хийх
  • Металлын химийн лабораторийн судалгаа хийх
  • GIS тайлан бэлтгэх
  • Сэдэвчилсэн газрын зураг үүсгэх
  • Геохимийн дээжийг судлах
  • Дээжийн туршилт хийх
  • Шинжилгээнд зориулж дээж бэлтгэх
  • Шинжлэх ухааны тайлан бэлтгэх
Ажил мэргэжлийн жишээ
  • Зөвлөх геохимич
  • Байгаль орчны геохимич
  • Хайгуулын геохимич
  • Уул уурхайн геохимич
  • Газрын тосны геохимич
  • Геохимич судлаач