Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 21
Нэр Шинжлэх ухаан, инженерийн мэргэжилтэн
Төрөл Дэд ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:04
Тодорхойлолт
  • Бодис зүй, математик, инженерийн ухааны мэргэжилтэн судалгаа хийх, үзэл баримтлал, онол ажиллагааны арга барилыг боловсруулж хөгжүүлэх, физик, одон орон, цаг уур судлал, хими, геофизик, геологи, математик, статистик, компьютер, архитектур, инженерчлэл болон технологийн талаарх шинжлэх ухааны мэдлэгийг ажил хэрэгтээ ашиглана.
Гүйцэтгэх үүрэг
  • Биет бодис, үзэгдлийн бүтэц, шинж чанар, төрөл бүрийн бодис, материал, бүтээгдэхүүний химийн шинж чанар, үйл явц, математик, статистик, компьютерийн зарчим, арга барилыг судлан олж авсан шинжлэх ухааны мэдлэгээ өргөжүүлэх, ажил хэрэгтээ ашиглах, түүгээр зөвлөгөө өгөх, судалгаа шинжилгээ хийх, барилга, хот байгуулалт, замын хөдөлгөөний систем юмуу иргэний барилга инженерчлэл, аж үйлдвэрийн цогцолбор мөн машин төхөөрөмжийн зураг төслийг боловсруулах, барилга угсралтын ажлыг удирдах, зөвлөх, уул уурхайн арга барил, тэдгээрийн оновчтой ашиглалтыг хангах талаар зөвлөгөө өгөх, ажилдаа хэрэглэх, газар, усны судалгаа хэмжилт явуулах, газрын зураг хийх, тодорхой материал, бүтээгдэхүүн, үйлдлийн технологи, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөр зохион байгуулалтын асуудлаар судалгаа хийх, зөвлөгөө өгөх, шинжлэх ухааны холбогдолтой баримт бичиг, тайлан бэлтгэж боловсруулах. Бусад ажилтныг удирдах үүрэг орж болно.
Тайлбар