Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 212
Нэр Математикч, актуарч, статистикч
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:09
Тодорхойлолт
  • Математикч, актуарч, статистикч нь математик актуар тооцоолол, статистикийн үзэл баримтлал онол, үйлдлийн загвар, техник барилыг боловсруулах, хөгжүүлэх судалгаа хийх, энэхүү мэдлэгээ инженерчлэл, бизнес, нийгмийн зэрэг ухааны талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглана.
Гүйцэтгэх үүрэг
  • Математик, актуар тооцоолол статистикийн үзэл баримтлал, онол, үйл техник арга барил боловсруулах, хөгжүүлэх, судалгаа хийх, математикийн зарчим, онол, загварчлал техникийг инженерчлэл, байгаль, нийгэм амьд бодисын шинжлэх ухааны талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглах, удирдлагад тулгараад буй асуудалд логик шинжилгээ хийх, тухайлбал орц-гарцын үр ашгийн асуудалд компьютераар програмчлан шийдэл олох үүднээс асуудал бүрт тохирох математик загварыг томьёолох, амь нас, эрүүл мэнд, нийгмийн даатгал ижил төрлийн даатгалыг тэтгэврийн тогтолцоонд шилжүүлэх ажиллагааг боловсруулах, математик, статистик, магадлалын болон эрсдлийн онолыг ашиглан ирээдүйн үйл явдлын санхүүгийн үр дагаварыг тооцоолох, статистик судалгаа ажиглалт хийх ажлыг төлөвлөн зохион байгуулах асуулга бэлтгэх, статистикийн мэдээлэл цуглуулах, үнэлэх, шинжлэх, танилцуулах хэвлэлтэд бэлтгэх, бизнес юмуу эмчилгээнд тэрчлэн байгаль, нийгэм, амьд байгалийн ухааны салбарт ашиглах тоо мэдээ цуглуулах арга, статистик арга техникийг хэрэглэх, энэ талаар зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний баримт бичиг, тайлан гаргах, математик актуар тооцоо, статистикийн туслах ажилтан, конторын статистик ажилтны ажил үүрэгт хяналт тавих.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 2120 Математикч, актуарч, статистикч