Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2120
Нэр Математикч, актуарч, статистикч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:28
Тодорхойлолт
  • Математикч, актуарч, статистикч нь математик актуар тооцоолол статистикийн үзэл баримтлал онол, үйлдлийн загвар, техник барилыг боловсруулах, хөгжүүлэх судалгаа хийх, энэхүү мэдлэгээ инженерчлэл, бизнес, нийгмийн зэрэг ухааны талбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглана.
Чиг үүрэг
  • а) математик, актуар тооцоолол, статистикийн үзэл баримтлал, онол, техник судлах, боловсруулах, хөгжүүлэх,
  • б) математик зарчим, загвар, үйл техник арга барилыг инженерчлэл байгаль нийгэм, амьд бодисын шинжлэх ухааны салбарт төрөл бүрийн ажил үүрэг гүйцэтгэхэд ашиглах,
  • в) удирдлагын асуудал, логик шинжилгээ хийх, тухайлбал орц-гарцын үр ашгийн асуудлыг компьютераар програмчлан шийдэл олохын тулд асуудал бүрт тохирсон математик загвар томьлолж боловсруулах,
  • г) амь нас, эрүүл мэнд, нийгмийн даатгал болон ижил төрлийн даатгалын бүдүүвчийг тэтгэвэрийн тогтолцоонд шилжүүлэн боловсруулах,
  • д) математик, статистик, магадлалын болон эрсдлийн онолыг ашиглан ирээдүйн санхүүгийн үр дагаварыг тооцоолох,
  • е) статистик судалгаа хийх, статистик мэдээлэл цуглуулах ажлыг төлөвлөх, зохион байгуулах,
  • ж) статистик тоо мэдээг үнэлэх, боловсруулах, судлах болон судалгааны асуулга бэлтгэх, танилцуулах, хэвлэлтэд бэлтгэх,
  • з) бизнес болон эмчилгээ, тэрчлэн байгаль, нийгэм амьд бодисын ухаанд ашиглах төрөл бүрийн мэдээ баримт цуглуулах арга, статистик арга техник ашиглах энэ талаар мэдээ баримтын найдвартай байдлыг тодорхойлох зөвлөгөө өгөх,
  • и) эрдэм шинжилгээний баримт бичиг, тайлан гаргах,
  • к) математик, актуар тооцоо болон статистикийн туслах ажилтан, статистикийн конторын ажилтны ажил үүрэгт хяналт тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Актуарч
  • Үйлдлийн шинжээч
  • Хүн ам зүйч
  • Математикч
  • Статистикч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3314 Туслах актуарч
  • 3314 Математикийн туслах ажилтан
  • 3314 Статистикийн туслах ажилтан
  • 4312 Даатгалын ажилтан
  • 4312 Статистикийн ажилтан
  • 2511 Системийн задлан шинжээч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2120-11 Актуарч
Индекс 2120-12 Математикч
Индекс 2120-13 Математикч, магадлалын онолын
Индекс 2120-14 Математикч, математик шинжилгээний
Индекс 2120-15 Математикч, онолын /алгебрийн/
Индекс 2120-16 Математикч, онолын /геометрийн/
Индекс 2120-17 Математикч, онолын /дифференциал тэгшитгэлийн/
Индекс 2120-18 Математикч, онолын /математик шинжилгээний/
Индекс 2120-19 Математикч, хэрэглээний математикийн
Индекс 2120-20 Математикч, эдийн засгийн
Индекс 2120-21 Шинжээч, даатгалын тооцооллын
Индекс 2120-22 Шинжээч, үйл ажиллагаа, судалгаа хөгжлийн
Индекс 2120-23 Биометрч
Индекс 2120-24 Статистикч, хөдөлмөрийн эдийн засгийн
Индекс 2120-25 Статистикч, биометрийн
Индекс 2120-26 Статистикч, биостатистикийн
Индекс 2120-27 Статистикч, боловсролын
Индекс 2120-28 Статистикч, инженерийн
Индекс 2120-29 Статистикч
Индекс 2120-30 Статистикч, санал асуулгын
Индекс 2120-31 Статистикч, санхүүгийн
Индекс 2120-32 Статистикч, түүвэр судалгааны
Индекс 2120-33 Статистикч, физикийн ухааны
Индекс 2120-34 Статистикч, хөдөө аж ахуй
Индекс 2120-35 Статистикч, хүн амын
Индекс 2120-36 Статистикч, хэрэглээний статистикийн
Индекс 2120-37 Статистикч, эрүүл мэндийн
Индекс 2120-38 Статистикч, эдийн засгийн
Индекс 2120-29 Статистикч