Палеонтологичид устаж үгүй болсон амьтан, ургамал, бактери зэрэг чулуужсан үлдэгдлийг судалдаг органик ертөнцийн судлаачид. Эртний ургамал, амьтдын үлдэгдлийг судлах, амьтдын эрмэл үлдэгдлийг олж тодорхойлох, өнөө оршин буй байгалийн түүхийн далд хэсгийг нээн илрүүлж, хувьслын онолыг баяжуулж, баталгаажуулах ажил хийнэ.
Палеонтологич хувьсал хэрхэн явагддаг, түүний шалтгааныг ойлгох, өнгөрсөн ертөнцийн бүрэн дүр зургийг бүтээх, хувьслын үйл явцыг хэсэг хэсгээр нь сэргээн босгох үүднээс эртний олдвор, чулуужсан үлдэгдлүүдийг газрын гүнээс малтан гаргаж авна. Түүнд үндэслэн эртний амьтад, ургамлын анатоми, биологийн онцлогийг сэргээхийг оролддог. Эдгээр мэдээ баримт нь эрдэмтдэд хувьслын явцыг сэргээн босгоход тусална.