Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2114-15
Нэр Инженер геологи, геотехникч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:53
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Engineering geology, geotechnics
Тодорхойлолт
Бүс нутаг, хот тосгон, ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн нутаг дэвсгэр, талбай, зурвасын геологи орчин, инженер-геологийн нөхцөлийг тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, геологи орчин, инженер-геологийн нөхцөлийн цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлгээ өгөх чиглэлээр ажиллана.
Чиг үүрэг
  1. Маршрутын судалгаа хийх;
  2. Инженер геологи, геотехникийн өрөмдлөг малталт, туршилт хийх;
  3. Инженер геологийн үйл явц, үзэгдлийг тодорхойлох ажлуудыг төлөвлөх, зохион байгуулах;
  4. Инженер геологи, геотехникийн сорьцлолт, бичиглэл хийх;
  5. Инженер геологийн нөхцөлийн судалгаа хийх;
  6. Инженерийн байгууламжид үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, таслан зогсоох оновчтой аргыг боловсруулах;
  7. Судалгааны үр дүнгийн боловсруулалт хийх, үнэлгээ өгөх, загварчлах;
  8. Инженер геологийн мониторингийн сүлжээ зохион байгуулах, хянах;
  9. Инженерийн барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангах.

Мэдлэг
  • Иргэний байгууламжийн инженерчлэл
  • Инженерчлэлийн зарчим
  • Байгаль орчны хууль тогтоомж
  • Газарзүйн мэдээллийн систем
  • Геологи
  • Уул уурхай, барилга, иргэний инженерийн машин механизмын бүтээгдэхүүн
  • Техникийн зураг
Ур чадвар
  • Инженерийн дизайныг тохируулга
  • Барилгын асуудлаар зөвлөгөө өгөх
  • Инженерийн зураг төслийг батлах
  • Байгаль орчны нөлөөллийг үнэлэх
  • Аюулгүй байдлын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
  • Байгаль орчны зураг төсөл
  • ТЭЗҮ хийх
  • Геотехникийн байгууламжид хяналт тавих
  • Дээжийн туршилт хийх
  • Шинжлэх ухааны судалгаа хийх
  • Техникийн зургийн программ ашиглах
Ажил мэргэжлийн жишээ
  • Геологи, газрын тосны техникч
  • Геологи хайгуулын техникч
  • Геологийн техникч
  • Геофизикийн мэдээллийн техникч
  • Геофизикийн техникч
  • Материалын дээж авагч
  • Уурхайн үйлдвэрлэлийн техникч
  • Эрдэс судлалын техникч
  • Ашигт малтмалын судалгааны техникч
  • Ашигт малтмалын техникч
  • Уурхайн маркшейдерийн техникч
  • Уул уурхайн техникч