Уул уурхайн геологич нь газрын найрлага, бүтэц бусад физик шинж чанарыг судалж, ашигт малтмал, нүүрс, газрын тос болон байгалийн хийг илрүүлэх, байршлыг нь тогтоох, олборлоход туслах мэргэжилтэн юм.
Геологи, нөөц, геометаллургийн загварчлалыг шинэчлэх, уурхайн үйлдвэрлэлийн богино ба урт хугацааны төлөвлөлтөд шаардагдах геологийн дүн шинжилгээ, үнэлгээ хийж, уурхайн инженерүүдтэй хамтран геологийн нөхцөлд тохирсон уурхайн зураглал болон олборлолтын төлөвлөгөөг боловсруулна.
Уул уурхайн геологич нь ашигт малтмалын хайгуул, газрын тос, байгалийн хийн салбарт ажиллах, байгаль орчны төслүүдэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх боломжтой.