Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2114-23
Нэр Геологич, эрдэс судлаач
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:54
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Geologist - Mineralogist
Тодорхойлолт
Геологич - эрдэс судлаач нь эрдэс бодис, тэдгээрийн шинж чанар, газрын доорх тархалтыг судалдаг мэргэжилтэн бөгөөд геологи, эрдэс судлалыг хослуулан эрдсийн найрлага, үүсэл болон эдийн засгийн боломжит үнэ цэнийг судална. Ашигт малтмал, эрдсийн шинжилгээ хийж, бүтэц, шинж чанарыг нь тодорхойлохын тулд шинжлэх ухааны тоног төхөөрөмж ашиглана. Дээж авч, шинжилгээ, судалгаа хийх замаар ангилж, тодорхойлно.
Чиг үүрэг
  1. Эрдэс бодисыг физик болон химийн шинж чанараар нь тодорхойлж ангилах, тухайлбал, талстын бүтэц, хатуулаг болон найрлага;
  2. Эрдэс таних төрөл бүрийн арга, аргачлалын тусламжтайгаар эрдсийн агуулга, хэлбэр, хэмжээг тогтоон, шлих-минералогийн хагас ба бүрэн тоон шилжилгээ хийх;
  3. Төрөл бүрийн эрдсүүдийн монофракц ялган түүж жигнэх;
  4. Ашигт малтмал, орд газрын чулуулаг, хүдрийн биетийг бүрдүүлэгч эрдсийг микро түвшинд судлах;
  5. Эрдсийн хоорондын уялдаа холбоо, дагалдагч эрдсүүдийг тогтоох, эрдэс тус бүр дээр микроскопийн товч ба дэлгэрэнгүй / химийн бүтэц, өнгө, хэлбэр, хувирал, орчин, микроструктур, текстур г.м/ шинжилгээ хийх;
  6. Эрдэс бодисын үүсэл, өөрчлөлтийг судлах, тухайлбал, магмын, хувирал, тунамал орчинд;
  7. Эрдэс бодис нь бусад геологийн материал хэрхэн харилцаж, өргөн цар хүрээтэй геологийн процессуудад хэрхэн нөлөөлж байгааг судлах.
Мэдлэг
  • Геохими
  • Геологийн зураглал
  • Шинжлэх ухааны судалгааны арга зүй
  • Эрдэс бодисын шинж чанар, ангиллын систем, тэдгээрийг таних, судлах аналитик арга
  • Эрдсийн талст бүтэц, хатуулаг, өнгө, гялтгар, нягтрал зэрэг шинж чанар 
Ур чадвар
  • Геофизикийн судалгаа хийхэд туслах
  • GPS ашиглан мэдээлэл цуглуулах
  • Шинжилгээнд зориулж дээж цуглуулах
  • Сэдэвчилсэн газрын зураг үүсгэх
  • Эрдсийн шинж чанарыг тодорхойлох 
  • Геологийн мэдээллийн санг боловсруулах
  • Ашигт малтмалын нөөцийг үнэлэх 
  • Эрдсийн баялаг бүсүүд, чулуулгийн гаралт, боломжит уурхайн талбайг тодорхойлох геологийн талбайн судалгаа явуулах  
  • Минералогийн шинжилгээ, хайгуулын явцад үүсэх асуудлыг шийдвэрлэх
Ажил мэргэжлийн жишээ
  • Эрдсийн судлаач
  • Байгаль орчны эрдэс судлаач
  • Эрдэс судлалын зөвлөх
  • Эрдэс судлалын мэргэжилтэн
  • Процессын эрдэс судлаач