Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 2114-25
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Шинжлэх ухаан, инженерийн мэргэжилтэн
Биет бодис/физик/, гео судлалын мэргэжилтэн
Геологич, геофизикч
Гидрогеологич
Код
2114-25
Нэр
Гидрогеологич
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:40:54
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
Hydrogeologist
Тодорхойлолт
Гидрогеологичид уурхайн үйл ажиллагааг бохир уснаас ангид байлгахын тулд усны тархалт, чанар, урсацыг судална. Газрын болон гадаргын усыг бохирдлоос хамгаалах мэдээллээр хангаж, үнэлнэ. Усны бодлого тодорхойлох, төлөвлөх, судалгаа хийх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ хийх чиглэлээр ажиллана.
Чиг үүрэг
Усны бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, судалгаа хийх;
Гидрогеологийн бүх шатны хайгуулын ажлыг удирдан зохион байгуулах;
Стратегийн томоохон орд газрыг ашиглалтын үеийн гидрогеологийн нөхцөлийн судалгаа хийх;
Усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллах, үр дүнгийн боловсруулалт хийх;
Гидрогеологийн практик шийдлийг боловсруулах, хээрийн мэдээлэл цуглуулах төлөвлөгөө хийх, шийдвэр гаргагчид болон олон нийтэд газрын доорх устай холбоотой мэдээллээр хангах;
Унд ахуй, газар тариалан, бэлчээр усжуулалт, хот суурин газар, үйлдвэрлэл, уул уурхайн усан хангамжийг усны нөөцөд тулгуурлан зүй зохистой ашиглах төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах;
Улс орны нийгэм эдийн засгийн нөхцөл байдалд тулгуурлан гидрогеологийн төрөл бүрийн мэдээллийг ашиглан усны нөөцийн ашиглатанд хяналт тавих, усны нөөцийн нэгдсэн менежментийг хийх, удирдах, төрийн байгууллагуудад зөвлөгөө өгөх;
Усны нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдол, усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, газрын доорх усны экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоох.
Мэдлэг
Газарзүйн мэдээллийн систем
Геологи
Гидрологи
Газарзүй
Ур чадвар
Асуудалд шүүмжлэлтэй хандах
Гүний усны байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг үнэлэх
Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нөлөөллийг үнэлэх
GIS тайлан үүсгэх
Сэдэвчилсэн газрын зураг үүсгэх
Гүний усны загвар гаргах
Усны шинжилгээ хийх
Гүний усны судалгаа шинжилгээний илтгэл бэлтгэх
Ажил мэргэжлийн жишээ
Зөвлөх гидрогеологич
Зөвлөх ус судлаач
Гидрогеологийн зөвлөх