Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2114-13
Нэр Геоэкологич
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:53
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Environmental geologists
Тодорхойлолт
Геологи орчны тухай үзэл баримтлал, онол, арга, аргачлал боловсруулах, хөгжүүлэх, судалгаа хийх, хүний үйл ажиллагааны болон техноген хүчин зүйлсийн харилцан үйлчлэл, түүний нөлөөлөлд өртөж буй геологи орчинд гарч буй өөрчлөлт, нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлуудыг удирдан зохион байгуулах, хянах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  1. Геоэкологийн ажлын арга, аргачлал боловсруулах, төлөвлөх, зохион байгуулах;
  2. Геоэкологийн  нөхцөлийг  тодорхойлох,  гео-техноген  системийн төлөв  байдал, хувьсал өөрчлөлтийг илрүүлэх, үнэлэх;
  3. Геоэкологийн хэмжилт, туршилт, сорьц хийх;
  4. Геоэкологийн  мэдээллийг  боловсруулах,  геологи  орчны  төлөв  байдал  болон өөрчлөлтөд үнэлгээ, прогноз өгөх;
  5. Бүс нутгийн болон хотын, төв суурин газрын, уурхайн геоэкологийн судалгаа явуулах;
  6. Геологи орчны эвдрэл, бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, хянах;
  7. Геологи орчны эрсдэлийн үнэлгээ хийж, сөрөг нөлөөллийн үнэлгээ хийх урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах.
Мэдлэг
  • Байгаль орчны хууль тогтоомж
Ур чадвар
  • Уул уурхайн байгаль орчны асуудлаар зөвлөгөө өгөх
  • Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл
  • Байгал орчны үнэлгээ хийх
  • Тунадасны хяналтыг явуулах
  • Геохимийн дээжийг судлах
  • Байгал орчны нөлөөллийг удирдах
  • Гүний усыг судлах
  • Техникийн зургийн программ ашиглах
Ажил мэргэжлийн жишээ
  • Байгаль орчны зөвлөх
  • Байгаль орчны геологийн шинжээч
  • Байгаль орчны геологийн судалгааны шинжээч
  • Байгаль орчны геологи судлаач
  • Байгаль орчны геологийн шинжлэх ухааны судлаач
  • Байгаль орчны геологич