Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 325
Нэр Эрүүл мэндийн бусад туслах/дэд мэргэжилтэн
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:11
Тодорхойлолт
  • Эрүүл мэндийн бусад туслах/дэд ажилтан нь эмнэлгийн эмчилгээний тэмдэглэл, баримт бичгийг бүртгэлийн системд оруулах, хамт олны эрүүл ахуй, шүдний болон физик эмчилгээ, хүрээлэн буй орчны эрүүл ахуй, эмнэлэгийн яаралтай тусламжийн үйл ажиллагаанд тусална. _
Гүйцэтгэх үүрэг
  • а) урьдчилан сэргийлэх, шүд амны өвчнийг эмчлэх, эмнэлгийн анхан шатны үйлчилгээ үзүүлэх,
  • б) хамт олон, хувь хүнд эрүүл ахуй, хоолны дэглэмийн талаар болон бусад эрүүл мэндийн эрсдэлтэй байдлыг багасгах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,
  • в) өвчтний эрүүл мэндийн түүх, эмчилгээний тэмдэглэл хөтлөх, эрүүл мэндийн байдал, үзлэгийн хуваарь гаргах,
  • г) үйлчилгээний төлбөр тооцоонд хяналт тавих, үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн байдлаа сайжруулах талаар зайлшгүй мэдэх шаардлагатай зааврыг гэр бүлд өгөх,
  • д) ариун цэвэр, эрүүл ахуй, халдварт өвчний тархалтын талаар зөвлөгөө өгч, энэ талаар боловсрол олгох,
  • е) харааны шил тааруулах, олгох,
  • ж) хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлөх орчны болон ажлын байрны хэвийн бус нөхцлийн талаар гаргасан дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавих,
  • з) хүний биеийн зөөлөн эдэд иллэг хийх,
  • к) өвчтөнд үзлэгийн өрөөг зааж өгөх, тэднийг үзлэгт бэлтгэх,
  • л) аваар, осолд өртсөн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх.