Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3254
Нэр Харааны шилний мэргэжилтэн, шил олгогч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:00
Тодорхойлолт
  • Харааны шилний мэргэжилтэн нь нүдний эмч, хараа зүйн мэргэжилтний бичсэн зааврын дагуу нүдний шил тааруулж, шилний загвар гаргах ба зөвлөгөө өгнө. Үйлчлүүлэгчид таарсан харааны шил, контакт линзийг хийж үйлчилнэ.
Чиг үүрэг
  • а) Үйлчлүүлэгчийн харааг шалгах, харааны шил тааруулах болон бусад үйлчилгээг үзүүлэх,
  • б) Үйлчлүүлэгчийн нүүрнээс хэмжээ авч, харааны шил, шилний хүрээ сонгох, контакт линзний төрөл болон шилний бусад үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх,
  • в) Харааны шилний лабораторийн ажил, шил хүрээнд тааруулах, контакт линз бэлтгэх зэрэг ажилбарт туслах,
  • г) Харааны шилний бүтэн байдлыг шалгах, эмчийн бичсэн заавартай тохирч байгаа эсэхийг шалгаж үйлчлүүлэгчид тааруулах, шил олгох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Харааны шилний мэргэжилтэн
  • Харааны шил олгогч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2212 Нүдний эмч
  • 2267 Нүдний хараа зүйч, хараа хэмжигч
  • 2267 Нүдний харааны шил олгогч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 3254-11 Мэргэжилтэн, харааны шилний
Индекс 3254-12 Харааны шил олгогч