Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Ангилал: 3258
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн бусад туслах/дэд мэргэжилтэн
Яаралтай тусламжийн ажилтан
Код
3258
Нэр
Яаралтай тусламжийн ажилтан
Төрөл
Ангилал
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:01
Хэвлэх
Тодорхойлолт
Яаралтай тусламжийн ажилтан нь бэртэж гэмтсэн хүн, өвчтэй, өндөр настан, хэвтрийн болон эмнэлгийн үйлчилгээ авахаас өмнө бие бялдар, ухаан санааны хувьд муудахаар нөхцөлд байгаа хүмүүст эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлнэ.
Гүйцэтгэх үүрэг
а) осолд болон байгалийн гамшигт өртсөн, өвчин эмгэг тусч яаралтай тусламж шаардлагатай өвчтний биеийн байдлыг үзэж эмнэлэгийн яаралтай тусламжийн төрөл хэлбэрийг тогтоох,
б) яаралтай тусламж үзүүлэх журмын дагуу шаардлагатай эм тариаг өвчтөнд хийх, амьсгалын аппарат зэрэг яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийг ажилуулах,
в) тээвэрлэх явцад өвчтөний биеийн байдал, гарч байгаа өөрчлөлтийг ажиглах,
г) өвчтэй болон гэмтэж бэртсэн хүнд үзүүлэх эмнэлгийн анхны тусламжийн талаар үйлчилгээний ажилтан, олон нийтэд сурталчлах, мэдээлэл өгөх,
д) өвчтөний биеийн байдал, түүнд үзүүлсэн яаралтай тусламжийн талаар бүртгэл хөтлөх зэрэг багтана.
Ажил мэргэжлийн жишээ
Яаралтай тусламжийн ажилтан
Яаралтай тусламжийн техникч
Яаралтай тусламжийн асрагч
Холбогдох ажил мэргэжил
8322 Яаралтай тусламжийн автомашины жолооч
Тайлбар
Энэ нэгж бүлэгт хамаарах ажил, мэргэжлийг яаралтай тусламж үзүүлэх арга зарчим, өвчтөнийг эмнэлэгт хүргэх үеийн тээвэр зөөврийн ажил, тусламж үзүүлэх, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглах, эм тариа зэрэг чиглэлээр эмнэлгийн ажилтны зохих шатны сургалтанд хамрагдаж эзэмшинэ. Яаралтай тусламжийн машины жолооч нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхгүй тул “8322. Машин, такси, болон битүү тэрэгний жолооч” гэсэн нэгж бүлэгт хамаарна.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Мэргэжил
3258-11
Ажилтан, яаралтай тусламжийн
Мэргэжил
3258-12
Техникч, яаралтай тусламжийн