Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3257
Нэр Хүрээлэх орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуйн байцаагч, туслагч ажилтан
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:01
Тодорхойлолт
  • Хүрээлэх орчны, үйлдвэрлэлийн эрүүл ахуйн байцаагч, туслагч нь орчны болон хүний эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс, ажлын байр, үйлдвэрлэл үйлчилгээний аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйтай холбогдсон дүрэм, журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллана. Мөн эмнэлгийн мэргэжилтний шууд удирдлага, зааварчлагын дор орчны аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд оролцож болно.
Гүйцэтгэх үүрэг
  • а) Ажил олгогч болон ажилтан, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах талаар гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэг хүлээн ажиллаж байгаа ажилтанд зөвлөгөө өгөх,
  • б) Хөдөлмөрийн нөхцөл, машин тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй болон хүрээлэн буй орчны эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах,
  • в) Орчны болон техникийн эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгөх,
  • г) Ажлын нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуй, ажлын байрны болзошгүй ослын талаар ажил олгогч, ажилтантай ярилцах, олон нийтийн дунд судалгаа явуулах, ажлын байранд гарсан ослыг шалгах, холбогдох арга хэмжээ авч, мэдээлэл хөтлөх,
  • д) Бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлт, хадгалалын нөхцөл, борлуулалт болон орчны аюулгүй байдлын тухай хууль, дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалгах,
  • е) Хүн амын гол хэрэглээний бараа, хоол хүнс, эм, гоо сайхны бараа зэрэг бүтээгдэхүүний эрүүл ахуйн стандарт, аюулгүй байдлын талаарх хууль, дүрэм журмыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр олон нийтэд хүргэх, сурталчлах,
  • ж) Стандарт, шаардлага хангахгүй бараа бүтээгдэхүүнийг устгах ажлыг зохион байгуулах, устгалд хяналт тавих, тайлагнах,
  • з) Эрүүл ахуйн нөхцөл байдал, ус, агаар, хүнс, хөрсний бохирдолоос сэргийлэх эрүүл ахуйн байдлыг сайжруулах ажлыг санаачлан зохион байгуулах,
  • к) Хүний бие махбодь, агаарын бохирдол, хог хаягдлыг зүй зохистой устгах, хүнсний аюулгүй байдал, орчны цэвэрлэгээ, ариутгал, гэх мэт хүчин зүйлээс шалтгаалан үүсэх төрөл бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах,
  • л) Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хэргэжүүлэхэд шаардлагатай хэрэгслийн тоо, хэмжээ, зардлыг гаргах.
Ажил мэргэжлийн жишээ
  • Хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын байцаагч
  • Эрүүл мэндийн байцаагч
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн байцаагч
  • Эрүүл ахуйч
  • Эрүүл ахуйн байцаагч
Холбогдох ажил мэргэжил
  • 2263 Орчны болон үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн мэргэжилтэн
  • 2263 Хөдөлмөрийн эрүүл ахуйч
  • 2263 Туяаны хамгаалалтын мэргэжилтэн
Тайлбар