Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3255
Нэр Нөхөн сэргээх эмчилгээний техникч, туслагч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:00
Тодорхойлолт
  • Нөхөн сэргээх эмчилгээний техникч, туслах ажилтан нь өвчтөнд өвчин эмгэг болон гэмтлийн үед гараар болон ультра авиа, шарлага, лазер ба бусад аргаар анагаах эмчилгээг хийнэ. Эмчилгээг нөхөн сэргээх эмчилгээний эмч, эрүүл мэндийн ажилтны зааврын дагуу нөхөн сэргээх ажилбарыг гүйцэтгэнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) Иллэг, цэгэн барианы эмчилгээ зэргийг гар ажиллагаагаар хийж эмчлэх,
  • б) Цахилгаан, хэт авианы эмчилгээг хэт улаан гэрэл зэрэг тусгай техник, тоног төхөөрөмжийг ашиглан, уусмалын нойтон жин тавих, өвс ургамал, эрдэс бодисоор эмчлэх,
  • в) Өвчтөнд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг заах, аюлгүй байдлыг хангах, дасгал хөдөлгөөн хийх арга зүй, хөдөлгөөний идэвхтэй байдлын талаар зааварчилгаа өгөх,
  • г) нөхөн сэргээх эмчилгээний эмч, эрүүл мэндийн ажилтны зааварчилгааны дагуу эмчилгээг төлөвлөж, зохион байгуулах,
  • д) Эмчилгээний явцад өвчтөний биеийн байдал сайжирч байгаа талаар хяналт тавьж мэдээлэх, зөвлөх,
  • е) Өвчтөнд булчин чангалах бүс, протез хэрэглэж дасах, түүнчлэн таяг зэрэг төхөөрөмжийг хэрэглэхэд туслах, зааварчилгаа өгөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цэгэн бариа, иллэгийн ажилтан
  • Цахилгаан эмчилгээний ажилтан
  • Усан засалч
  • Нөхөн сэргээх эмчилгээний ажилтан
Холбогдох ажил мэргэжил
  • 2269 Нөхөн сэргээх эмчилгээний эмч
  • 3259 Нуруу, хүзүү болон биеийн бусад хэсгийг эмчлэгч
Тайлбар