Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 3256
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн бусад туслах/дэд мэргэжилтэн
Эмчилгээний туслах ажилтан
Код
3256
Нэр
Эмчилгээний туслах ажилтан
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:00
Хэвлэх
Тодорхойлолт
Эмчилгээний туслах ажилтан нь эмчилгээний үндсэн үүргийн хүрээнд эмнэлгийн мэргэжилтний шууд удирдлага дор өвчтөнийг асарна.
Чиг үүрэг
а) Өвчтөний биеийн байдал, өвчний эмчилгээний тэмдэглэлийн талаар өвчтөн болон ар гэр гэрийнхэнтэй ярилцах,
б) Эмч, эмнэлэгийн мэргэжилтэн өвчтөнд үзлэг хийх, тариа хийх, хагалгааны оёдол авах зэрэг эмчилгээний ажилбарт туслах,
в) Өвчтөнд үзлэгийн өрөөг зааж өгөх, үзлэгийг тайлбарлах зэргээр өвчтөнийг үзлэг, эмчилгээнд бэлтгэх,
г) Эмнэлэгийн үзлэгт шаардагдах тоног төхөөрөмж, техник хэрэгслийг суурилуулах, бэлдэх, ариутгах, устгах,
д) Лабораторийн шинжилгээнд зориулж цус авах, эд эсийн дээж авах,
е) Эмч, мэргэжилтний зааварчилгааны дагуу өвчтөн, түүний гэр бүлийнхэнд өвчин, эмчилгээний талаар мэдээлэл өгөх,
ж) Эмчийн бичсэний дагуу эм олгох, эмийн санг шаардлагатай эмээр хангах,
з) Өвчтөн, үзлэгийн өрөөг үзлэгт бэлтгэж, ариун цэврийг хангах,
к) Өвчтөний өвчний түүх, онош, шинжилгээний хариу, эмчилгээний явц, үр дүн, тэмдэглэл болон бусад мэдээллийг эмнэлгийн баримт хадгалалтын системд оруулан хадгалах,
л) Өвчтөнд үзлэг хийх хуваарийг гаргах, тооцооны хуудас, эрүүл мэндийн даатгал зэрэг холбогдох баримт бичгийг бэлтгэх, бүрдүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
Эмнэлэгийн туслах ажилтан
Эрүүл мэндийн туслагч
Нүдний эмчилгээний туслах ажилтан
Ажил мэргэжлийн жишээ
2240 Яаралтай тусламжийн туслах ажилтан
3214 Эмчилгээ, хиймэл шүдний техникч
3251 Шүдний эмчилгээний туслах ажилтан
3255 Нөхөн сэргээх эмчилгээний туслах ажилтан
5329 Эмнэлэгийн хараа зүйн туслах ажилтан
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
3256-11
Эмнэлгийн туслах /дэд ажилтан
Индекс
3256-12
Эрүүл мэндийн туслагч
Индекс
3256-13
Нүдийн эмчилгээний туслах/дэд ажилтан