Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 3251
ҮАМАТ
ISCO-08
Техникч болон туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн туслах/дэд мэргэжилтэн
Эрүүл мэндийн бусад туслах/дэд мэргэжилтэн
Нүүр амны эмчилгээний туслах, эмчлэгч
Код
3251
Нэр
Нүүр амны эмчилгээний туслах, эмчлэгч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:59
Хэвлэх
Тодорхойлолт
Нүүр амны эмчилгээний туслах, эмчлэгч нь шүдний өвчний анхан шатны эмчилгээний үйлчилгээг үзүүлэх, шүд амны гажигийг шүдний эмч, болон амны эрүүл ахуйн эмчийн зааварчилгааны дагуу хийж гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
а) Олон нийт, хувь хүнд шүдний эрүүл ахуй, амны хөндийн эрүүл ахуйн талаар зөвлөгөө өгөх,
б) Өвчтөний шүд, амны хөндийн эрүүл ахуйн үзлэг хийх,
в) Өвчтөний амны хөндийн эрүүл ахуйн байдал сул, амны хөндийн өвчнийг шаардлагатай тохиолдолд шүдний эмч болон холбогдох бусад эмчид шилжүүлэх,
г) Шүдний иж бүрэн эмчилгээний үед эмчид туслах,
д) Шүдэнд фторжуулах эмчилгээ хийх, цэвэрлэх, шүдний ломбо бэлтгэх, хэсэгчилэн мэдээ алдуулах зэрэг эмчилгээний анхан шатны эмчилгээг хийх,
е) Шүд эмчилгээний болон үзлэгийн үеэр хэрэглэгдэх багаж хэрэгслийг ариутгаж, цэвэрлэж, халдваргүйжүүлэх,
ж) Өвчтөнийг үзлэгт бэлтгэх, эмчилгээг тайлбарлах, өвчтөнийг зөв байрлалд суулгах,
з) Шүдний болон амны хөндийн рентген зураг авах, хиймэл шүд хийх, оношлоход шүдний эмчид туслах.
Ажил мэргэжлийн жишээ
Нүүр амны эмчийн туслах ажилтан
Нүүр амны эрүүл ахуйч
Ажил мэргэжлийн жишээ
2261 Нүүр амны эмч /шүдний эмч/
3214 Эмчилгээ, хиймэл шүдний техникч
3214 Хиймэл шүд хийгч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
3251-11
Нүүр амны эмчийн туслах
Индекс
3251-12
Нүүр амны эрүүл ахуйч