Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2513
Нэр Веб, мультимедиа зохиогч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:43
Тодорхойлолт
  • Вэб, мультимедиа зохиогч нь дизайн, техникийн мэдлэгээ ашиглан дүрс бичлэг, график, хүүхэлдэйн зураг, хөдөлгөөний дүрс, дуу, видео бүхий хэрэглээний программуудыг судлах, шинжлэх, үнэлэх, зохиох, программ бичих, өөрчлөх үүрэгтэй.
Чиг үүрэг
  • а) программ хангамж, программын хэл, үйлдлийн систем ашиглан урлаг, уран санаа хослуулсан интернэт хуудсуудыг үнэлэх, зохиох, бичих,
  • б) мультимедиа программ, арга хэрэгсэл, компьютер график, программын хэл зэргийг ашиглан дижитал хүүхэлдэйн зураг, хөдөлгөөнт дүрс, презентаци, тоглоом, аудио болон видео бичлэг, интернэтийн программ зэргийг зохиох, боловсруулах,
  • в) интернет, вэб хуудасны нууцлал, вэбсайтад тавих мэдээллийн багтаамж, хэрэглэгчийн хүртэц, мэдээлэл шинэчлэх, вэб сайт хувилан хадгалах, сэргээх төлөвлөгөөг хянах хэрэгжүүлэх, үүний тулд байрлуулсан хаяг, нууцлал зэрэг вэбсайттай холбоотой асуудлаар сүлжээний мэргэжилтэнтэй зөвлөлдөх,
  • г) вэб хуудас хийх, байнга ажиллуулах, засварлах зорилгоор зураг, дуу, хэлний зэрэг тусгай файлуудыг компьютерийн кодтой нийцүүлэх,
  • е) интернетийн стратеги, вэб хуудсанд суурилсан аргачлал, төлөвлөгөө боловсруулах, дүн шинжилгээ хийх зэрэгт туслалцаа үзүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Хүүхэлдэйн программч
  • Компьютер тоглоомын программч
  • Интернет зохиогч
  • Мультимедиа программч
  • Вэбсайтны архитектор
  • Вэбсайт зохиогч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2166 График, мультимедиа зохиомжийн дизайнч
  • 3514 Вэбмастер
  • 3514 Вэбсайтзахирагч
  • 3514 Вэб техникч