Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2513-14
Нэр Мультимедиа зохиогч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:41:59
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Multimedia programmer
Тодорхойлолт
Техникийн болон дизайны мэдлэгийг хослуулан бичвэр, график, хөдөлгөөнт дүрс, дүрслэл, аудио болон видео, бусад интерактив хэрэгслийг нэгтгэсэн веб сайт, программыг судлах, үнэлэх, хөгжүүлэх, дизайн хийх, программчлах зэрэг үндсэн үүргийг гүйцэтгэн хэрэглээнд нэвтрүүлнэ.
Чиг үүрэг
  1. Программчлал болон скрипт хэлний ур чадвар болон бүтээлч байдлыг хослуулан, үйлдлийн орчинтой харилцах замаар интернэт сайтуудад дүн шинжилгээ хийх, дизайн гаргах, хөгжүүлэх;
  2. Мультимедиа программ хангамж, хэрэгслүүд, интерактив график, программчлалын хэлийг ашиглан дижитал хөдөлгөөнт дүрс, дүрслэл, танилцуулга, тоглоом, аудио болон видео клип, интернэт хэрэглээний программыг зохиомжлох, хөгжүүлэх;
  3. Веб сайтын аюулгүй байдал, байршуулах зэрэг вебтэй холбоотой асуудлаар сүлжээний мэргэжилтнүүдтэй харилцан интернэт болон веб серверийн аюулгүй байдал, орон зайн хуваарилалт, хэрэглэгчийн хандалт, бизнесийн тогтвортой байдал, веб сайтын нөөцлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг хянах, хэрэгжүүлэх;
  4. Веб сайтыг бүтээх, тогтвортой байлгах, дэмжих зорилгоор зурган болон аудио файл, скриптийн хэл зэрэг бусад тусгай оролт бүхий компьютерын кодыг зохион бүтээж хөгжүүлэх, нэгтгэх;
  5. Вебд суурилсан арга зүй, хөгжлийн төлөвлөгөө, интернэтийн хэтийн хөгжлийг шинжлэх, тодорхойлох, боловсруулахад оролцох.
Мэдлэг
  • Хөдөлгөөнт дүрс
  • Компьютерын ухаан эсвэл программ хангамжийн инженер
  • Дижитал медиа
  • Инженерчлэл эсвэл электроник
  • Дүрслэх урлаг
  • Тоглоомын дизайн
  • График дизайн, зураг чимэглэл
  • Интерактив эсвэл мультимедиа технологи, дизайн, хөдөлгөөнт дүрс
  • Математик, физик
  • Орон зайн дизайн
  • Веб дизайн
  • Дижитал урлаг
Ур чадвар
  • Багуудтай үр дүнтэй хамтрах, багаар ажиллах 
  • Харилцааны ур чадвар
  • Асуудлыг шийдвэрлэх логик хандлага
  • Өөрийгөө дайчлах, бие даан ажиллах 
  • Төслийн менежментийн 
  • Цогц ажлыг удирдан зохион байгуулах, цагийн менежмент
  • Асуудалд нягт нямбай хандах
Ажил мэргэжлийн жишээ
  • Хөдөлгөөнт дүрсний программч