Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 25
Нэр Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн
Төрөл Дэд ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:04
Тодорхойлолт
  • Мэдээлэл, холбооны технологийн мэргэжилтэн нь мэдээллийн технологийн систем, техник, программ хангамж болон тусгай хэрэглээнд зориулсан ойлголтоор судалгаа явуулах, төлөвлөх, зохиох, тодорхойлж бичих, сорилт хийх, зөвлөгөө өгөх, сайжруулах, заавар, журам, бодлого, зарчим зэрэг түүнтэй холбоотой бичиг баримт боловсруулах, өгөгдлийн сан болон бусад мэдээллийн нэгдэл нууцлал, оновчлолыг хангахын тулд өгөгдлийн сан зохион, боловсруулах, хянах, хадгалах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
  • Бизнесийн үйл ажиллагаанд хэрэглэж болох мэдээллийн технологийн хэрэгцээг тодорхойлох, компьютер ашиглах үйл ажиллагааны хэлбэр, онолын асуудлыг судлах, сайжруулах аргыг тодорхойлох, интернэт, мультмедиа зэрэг тусгай зориулалтын системүүдийг ашиглахад зориулж техник болон программм хангамжийг судлах, төлөвлөх, зохиох, компьютерийн программыг зохиох, тодорхойлох, шалгах, сайжруулах, өгөгдлийн санг зохиомжлох, сангийн менежментийн системийг байгуулах, хамгаалалтын төлөвлөгөө, мэдээллийг ашиглах зарчмыг тодорхойлох, хэрэгжүүлэх, компьютерийн сүлжээ, холбогдох тооцооллын системийг ажиллуулах, компьютерийн систем боловсруулах, тохиргоо хийхэд ашиглаж байгаа системийг зохиох, тодорхой нөхцлүүдийн дагуу боловсруулах, мэдээллийн загвар, бүтцийг шинжлэх, боловсруулах, тайлбарлах, үнэлгээ хийх.
Тайлбар