Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2513-16
Нэр Вэбсайт хөгжүүлэгч
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:41:59
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Web developer
Тодорхойлолт
Вэбсайт хөгжүүлэгч нь код зөв бүтэцтэй, салбарын стандартад нийцэж, хөтөч болон төхөөрөмжүүдтэй тохирч байгаа эсэхийг үнэлдэг вэбсайт, веб программ, хэрэглээний мэдээллийн сан, интерактив веб интерфейсийг хөгжүүлэн хэрэгжүүлнэ. Түүнчлэн вэбсайтын гүйцэтгэл, өргөтгөх чадвар, серверийн код, процессыг оновчтой зохион байгуулж веб сайтын дэд бүтцийг хөгжүүлж, бусад программтай вэбсайтыг нэгтгэх боломжоор хангана.
Чиг үүрэг
  1. Веб сайттай холбоотой код, веб программын холболтыг тодорхойлох, бичих, өөрчлөх, нэгтгэх, турших
  2. Чанар, аюулгүй байдал, хэрэглэгчийн холболтыг ажиглан хянаж, сайжруулах шаардлагатай зүйлийг тодорхойлохын тулд турших, өгөгдлийг шинжлэх
  3. Веб сайтын байнгын шинэчлэлийн горимыг боловсруулж хэрэгжүүлэх
  4. Веб сайтын ажиллагааг хянаж байх
  5. Дизайнер эсвэл үйлчлүүлэгчидтэй хамтран веб сайтын архитектур, дизайны ажилд оролцох
  6. Төрөл бүрийн интерактив медиа программ хангамжийн бүтээгдэхүүнийг судалж, үнэлэх
  7. Код хүчинтэй, зөв бүтэцтэй, салбарын стандартад нийцсэн, хөтөч, төхөөрөмж, үйлдлийн системтэй нийцэж байгаа эсэхийг шалгах.
Мэдлэг
  • Компьютер, технологи, мэдээллийн систем
  • Хэл
  • Математик
  • Техникийн зохиомж
  • Харилцаа холбоо, хэвлэл мэдээлэл
Ур чадвар
  • Дижитал чадвар
  • Дижитал үйлдвэрлэл
  • Шүүмжлэлт сэтгэлгээ
  • Үнэлгээ
  • Сурах, заах стратеги
Ажил мэргэжлийн жишээ
  • Вэб хөгжүүлэгч
  • Интернэт сайт хөгжүүлэгч
  • Вэб программч
  • Вэб мастер