Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3114
Нэр Цахим инженерийн техникч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:50
Тодорхойлолт
  • Цахим инженерийн техникч нь цахим төхөөрөмжийн чиглэлээр судалгаа хийхэд туслах, цахим төхөөрөмжийн загвар гаргах, үйлдвэрлэх, угсрах, ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үүргийг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) цахим тоног төхөөрөмж бүтээх, судалгаа явуулахад техникийн туслалцаа үзүүлэх, туршилт хийх,
  • б) өгөгдсөн норм нормативын дагуу цахим монтаж хийх, суурилуулах зураг төслийг гаргах,
  • в) өгөгдсөн норм нормативын дагуу цахим төхөөрөмж үйлдвэрлэх, суурилуулахад шаардагдах материал, хүн хүчний тоо хэмжээ, зардлын тооцоог нарийвчлан гаргах,
  • г) өгөгдсөн норм норматив, дүрэм журмын дагуу цахим төхөөрөмжийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэх, суурилуулах, ашиглах, хэрэглэх, үйлчилгээ үзүүлэх, засварлахтай холбоотой техникийн асуудалд хяналт тавих,
  • д) цахим төхөөрөмжийг зохион бүтээх, суурилуулах, ажиллуулахад оролцох, үйлчилгээ хийх,
  • е) шинээр авсан цахим төхөөрөмжийг суурилуулах төлөвлөгөө боловсруулах, бүрэн суурилуулсны дараа аюулгүй байдлыг нь шалгах, туршилт болгон тухайн төхөөрөмжийг эхэлж ажилуулах,
  • ж) цахим төхөөрөмжийг шалгах, тоо мэдээг цуглуулах, дүн шинжилгээ хийх, инженерийн тусламжтайгаар угсралт хийх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Цахим инженерийн техникч
  • Хэмжүүрийн техникч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3113 Иргэний барилга инженерийн техникч
  • 3522 Телехолбооны инженерийн техникч
  • 7421 Цахим механикч
  • 8212 Цахим төхөөрөмж угсрагч