Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3114-16
Нэр Техникч, олон сувгийн
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:28
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Multichannel transmission systems technician
Тодорхойлолт
Олон сувгийн техникч нь нэгээс олон сувгаар холбогддог төхөөрөмж дээр ажиллаж, тэдгээр төхөөрөмж, антен бусад холбогдох тоног төхөөрөмжийн ажиллагаа, засвар үйлчилгээг хариуцдаг, хэвийн ажиллах орчин нөхцөл бүрэн хангагдаж буй эсэхэд хяналт тавьж ажиллана.
Чиг үүрэг
  1. Харилцаа холбооны шугам буюу тоног төхөөрөмж суурилуулах;
  2. Харилцаа холбооны шугам эсвэл төхөөрөмжийг зөв ажиллаж байгаа эсэхийг шалгах;
  3. Шугам солих боломжтой хэсгийн алдааг тусгаарлахын тулд BIT/BITE дүн шинжилгээ хийх;
  4. Хариуцсан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хамгаалалтын хэрэгсэл, цахилгаан үүсгүүрийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх;
  5. Ажиллагаа, засвар үйлчилгээ, суурилуулалтын бүртгэл хөтлөх;
  6. Дотоод болон зайн сүлжээний зангилааны аудио/видео дамжуулах гүйцэтгэлийг холбоос болон оролт, гаралтын түвшинд хянах;
  7. Хэрэглэгчдэд тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний талаар тайлбарлах.
Мэдлэг
  • Электроник 
  • Харилцаа холбоо, хяналт
  • Компьютерын сүлжээ
  • Өгөгдөл дамжуулах систем
  • Мэдээллийн харилцаа холбоо
  • Хувьсах/тогтмол гүйдлийн хэлхээ
  • Компьютерын программчлал
Ур чадвар
  • Олон сувгийн дамжуулах төхөөрөмж, оношилгооны төхөөрөмж ажиллуулах чадвар
  • Холбогдох дамжуулагч машинуудад засвар үйлчилгээ хийх
  • Цахим зарчим, ойлголтыг хэрэгжүүлэх 
  • Асуудал шийдвэрлэх чадвар