Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3114-13
Нэр Техникч, цахилгаан холбооны
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:28
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Telecommunications Technician
Тодорхойлолт
Харилцаа холбооны техникч нь гэр, орон сууц, аж ахуйн нэгж, байгууллага, телефон станц болон бусад сүлжээний сайтуудад утас, гар утас, хуваарилах самбар, өгөгдөл мэдээлэл дамжуулах төхөөрөмж зэрэг харилцаа холбооны тоног төхөөрөмж, хэрэгслийг суурилуулах, хэвийн ажиллуулах, засвар үйлчилгээ хийх ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  1. Омметр, вольтметр, амперметр, дамжуулалтыг хэмжих зэрэг багаж хэрэгслийг ашиглан харилцаа холбооны тоног төхөөрөмжийн эвдрэлийг илрүүлэх;
  2. Цахилгаан хэрэгсэлд утас, кабелийг холбох;
  3. Электрон багаж ашиглан тоног төхөөрөмжийн гэмтэлтэй хэсгийг солих, засварлах, тохируулах, турших;
  4. Утас, самбар, мэдээлэл дамжуулах төхөөрөмж зэрэг харилцаа холбооны тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгслийг суурилуулах.
Мэдлэг
  • Хувьсах болон тогтмол цахилгаан хэлхээ
  • Электроник
  • Харилцаа холбоо
  • Компьютерын сүлжээ
  • Өгөгдөл дамжуулах систем
  • Мэдээллийн харилцаа холбоо
  • Компьютерын программчлал
Ур чадвар
  • Өндөрт ажиллах 
  • Хэрэглэгчдэд үйлчлэх 
  • Механик ур чадвар
  • Тэсвэр хатуужил
  • Биеийн хүч тэнхээ
  • Асуудал шийдвэрлэх