Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 3114-19
Нэр Техникч, радиогийн
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:42:28
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Radiocommunications Technician
Тодорхойлолт
Радиогийн техникч нь богино долгионы, телеметрийн, мультиплекс, хиймэл дагуулын болон бусад радио, цахилгаан соронзон долгионы холбооны системийг суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх, доголдлыг оношилно.
Чиг үүрэг
  1. Богино долгионы, телеметрийн, мультиплекс, хиймэл дагуулын болон бусад радио, цахилгаан соронзон долгионы холбооны системийг суурилуулах, ажиллуулах, засварлах, доголдлыг оношлох;
  2. Сүлжээ, харилцаа холбооны технологийг компьютерын программ хангамж, техник хангамж, суурин компьютер, дагалдах төхөөрөмж, өгөгдлийн сан, үйлдлийн системтэй тохируулах, нэгтгэх;
  3. Бараа материал, эд анги, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн дэлгэрэнгүй мэдээлэл, байршил, төлөв байдлын бүртгэлийг боловсруулах, бүртгэх, харилцаа холбооны бодлого, журам, заавар, дүрэм, чанарын стандартын баримт бичгийг хөтлөх;.
  4. Харилцаа холбооны цогц сүлжээ, тоног төхөөрөмжийн гүйцэтгэлд хяналт тавих, техникийн зөвлөгөө, мэдээллээр хангах;
  5. Хэрэглэгчийн хүртээмжтэйгээр харилцаа холбооны сүлжээний дэд бүтцийг хөгжүүлж төлөвлөх;
  6. Борлуулагч, ханган нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгч болон гадаад эх үүсвэртэй харилцах, гэрээний үүрэг, гүйцэтгэлд хяналт тавих.
Мэдлэг
  • Аналог электроникийн онол
  • Цахилгаан соронзон
  • Электроникийн зарчим
Ур чадвар
  • Харилцаа холбооны төхөөрөмжийг угсрах
  • Цахим хэрэгслийг тохируулах
  • Математик тооцоолол, дүн шинжилгээ хийх
  • Кабел шалгах
  • Цахим холбооны тоног төхөөрөмж суурилуулах
  • Үйл явцыг хянах монитор суурилуулах
  • Электрон засварын ажлын техникийн мэдээллийг тайлбарлах
  • Электрон тоног төхөөрөмжийг ажиллуулах
  • Радио холбооны хэрэгслийг ажиллуулах
  • Электрон хэмжих хэрэгсэл ажиллуулах
  • Дохионы үүсгүүрийг ажиллуулах
  • Харилцаа холбооны цогц системийг ашиглах