Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 815
Нэр Нэхмэл, үслэг эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх машины операторч
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:18
Тодорхойлолт
  • Нэхмэл, үслэг эдлэл ба арьс ширэн бүтээгдэхүүний машины операторч нь утас, нэхмэлийн утас, арьс шир, үслэг арьс, савхийг боловсруулах төрөл бүрийн машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах, гутал, хувцас үйлдвэрлэх, засаж янзлах болон нэхмэл, үслэг арьс, савхин эд зүйлийг хуурай аргаар цэвэрлэх зэрэг ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) утас, нэхмэлийн утсыг боловсруулж нэхмэл, нэхээсгүй даавуу болон сүлжмэл бүтээгдэхүүнийг нэхэх, сүлжих машиныг ажиллуулах, хянах,
  • б) байгалийн материалаар нэхмэлий утас, бэлтгэх, утас томох, ээрэх, давхарлах, эрчлэх машиныг ажиллуулах, хянах,
  • в) даавуу, үслэг эдлэл, арьс, савхи болон хиймэл даавуун хувцас эдлэл хийх, хувцас болон бусад материал дээр голл чимэглэлийн хээ хатгамал хийх, засах, нөхөх зориулалтын олдлын машин ажиллуулах, хянах,
  • г) цайруулах, агшаах, будах машин, тоног төхөөрөмж, даавуу,нэхмэлийн утас бусад материал боловсруулах, хувцас, үслэг эдлэл, хивс хивсэнцэрт хуурай цэвэрлэгээ хийх машиныг ажиллуулах, хянах,
  • д) арьс шир, үс ноос, үслэг арьс боловсруулах төрөл бүрийн машин ажиллуулах, хянах,
  • е) стандарт, тусгай захилгын болон ортопед гутал, өмсгөл болон цүнх, гар цүнх зэрэг арьс шир, савхин эдлэлийг үйлдвэрлэх, засаж тордох, засварлах машиныг ажиллуулах, хянах. Э