Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8152
Нэр Нэхэх, сүлжих машины операторч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:39:58
Тодорхойлолт
  • Сүлжих, нэхэх машины операторч нь нэхмэлийн утас боловсруулж даавуу, олс, хивс, үйлдвэрийн даавуу, сүлжмэл хувцас, эд зүйл, хөнжил, бусад даавуун материал үйлдвэрлэх, нэхмэл буюу сүлжмэл бүтээгдэхүүн нэхэх, сүлжих машиныг суурилуулах, ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) тусгайлсан хээ, загварын хувцас нэхэх автомат, ажиллагаатай нэхмэлийн машин суурилуулах , ажиллуулах,
  • б) нэхэх, сүлжих болон бусад машины зүү, дамар, чиг заагчид утас, нэхмэлийн утас, даавуу зэргийг сүвлэх, бэхлэх,
  • в) хатуу, өөдөс зэрэг гологдол утсаар төрөл бүрийн өнгө загвартай хивс, хивсэнцэр нэхэх нэхмэлийн суурь машин ажиллуулах,
  • г) тодорхой давтамжаар утсыг хооронд хэрээслэж, зангидан тор, сүлжээс үүсгэх суурь машин ажиллуулах, хянах,
  • д) хатгамал хийх, чимэх, шаглаж оёх болон олон давхар материалыг эмжих, хэрж оёх, нэхмэл бараа, хөнжил, гудасны бүрээс зэрэг бүтээгдэхүүн хийх олон зүү бүхий том оврын автомат машин ажиллуулах, хянах,
  • е) хээ гаргах автомат удирдлага бүхий оёдолгүй битүү хоолой гарган тойргоор нэхэх машиныг ажиллуулах,
  • ж) хөл, тавхайн хэлбэр бүхий сүлжмэл оймс зэрэг бүтээгдэхүүн нэхэх машиныг ажиллуулах, хянах,
  • з) оймсны өсгий, өлмий хэсгийг шилбэ болон тойргоор хоолой гаргаж нэхсэн хэсэгт залгаж оёх машин ажиллуулах,
  • и) оймсны хуруу хэсгийн үзүүрийг оёх машин ажиллуулах, хянах,
  • к) хүссэн хээ, загвараар гогцоо зангидах, чимэглэх зэрэг дэгээ зүүгээр нэхэх машин ажиллуулах, хянах,
  • л) нэхмэлийн суурь машины механик болон бусад эвдрэл, гэмтэл, зогсолтын шалтгааныг шалгаж тогтоох,
  • м) элэгдсэн, гажсан зүү болон бусад эд ангийг солих, засварлах,
  • н) тосолгооны багаж ашиглан машин, тоног төхөөрөмжийг цэвэрлэх, тослох.
Ажил мэргэжлийн жишээ
  • Нэхэх машины операторч
  • Сүлжих машины операторч
  • Хивс нэхэх, сүлжих машины операторч
  • Сэмлэх, сэгсрэх машин операторч
  • Самнах машин операторч
  • Хаягдал задлагч машин операторч
  • Үзүүр хэрчих машин операторч
  • Нэхээсгүй эдлэлийн машины операторч
  • Эсгий, эсгий эдлэл үйлдвэрлэгч
  • Эсгийний машины операторч
  • Нэхмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулах, захлах, огтлох, хэмжих машины оператор
  • Цардах машины оператор
  • Хяргах, цэвэрлэгч машины оператор
  • Бэлэн бүтээгдэхүүнийг шалгагч
  • Нэхмэл, сүлжмэл эдлэлийн загвар зохион бүтгээч
  • Цахилгаанчин, ноос, ноолуурын ээрэх, самнах, нэхэх, сүлжих, гүйцэтгэн боловсруулах тоног төхөөрөмжийн
  • Агааржуулагч, ноос, ноолуурын салбарын үйлдвэрийн бичил орчныг /дулаан, чийгжилт, гэрэлтүүлэг/ технологийн
  • Тоног төхөөрөмжийн засварчин, ноос, ноолуурын салбарын бүх дамжлагын
  • Цахим-инженер, ноос, ноолуурын салбарын компьютерийн удирдлагатай тоног төхөөрөмжийн
Ажил мэргэжлийн жишээ
  • 7318 Нэхмэлчин
  • 7318 Хивс нэхэгч

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 8152-11 Операторч, нэхэх машины
Индекс 8152-12 Операторч, сүлжих машины
Индекс 8152-13 Операторч, хивс нэхэх, сүлжих машины
Индекс 8152-14 Операторч, нэхэх машины
Индекс 8152-15 Операторч, оёх машины
Индекс 8152-16 Операторч, торон бүтээгдэхүүний машины
Индекс 8152-17 Операторч, хатгамалын машины
Индекс 8152-18 Операторч, хивс нэхэх машины
Индекс 8152-19 Операторч, жаккард машины
Индекс 8152-20 Операторч, сүвлэгч нэхмэлийн суурь машины
Индекс 8152-21 Операторч, сэмлэх, сэгсрэх машины
Индекс 8152-22 Операторч, самнах машины
Индекс 8152-23 Операторч, хаягдал задлагч машины
Индекс 8152-24 Операторч, үзүүр хэрчих машины
Индекс 8152-25 Операторч, нэхээсгүй эдлэлийн машины
Индекс 8152-26 Операторч, эсгий, эсгий эдлэлийн машины
Индекс 8152-27 Операторч, нэхмэл бүтээгдэхүүний гүйцэтгэн боловсруулах, захлах, огтлох, хэмжих машины
Индекс 8152-28 Операторч, цардах машины
Индекс 8152-29 Операторч, хяргах, цэвэрлэгч машины
Индекс 8152-30 Бэлэн бүтээгдэхүүний шалгагч
Индекс 8152-31 Нэхмэл, сүлжмэл эдлэлийн загвар зохион бүтээгч