Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 81
Нэр Машин механизм, төхөөргийн операторч, угсрагч
Төрөл Дэд ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:06
Тодорхойлолт
  • Суурин төхөөрөг, машин, механизмын операторч нь хөдөлгөөнгүй суурилуулсан эсвэл хөдөлгөөнтэй байх нь тэдгээрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэгт ордоггүй үйлдвэрийн болон хөдөө аж ахуйн машин, механизм, тоног төхөөрөмжийг биеэр жолоодох эсвэл зайнаас буюу алсын удирдлагаар удирдаж ажиллуулах, хянах зэрэг ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) хөдөлгөөнгүй суурилуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн машин, механизмыг суурилуулах, ажиллуулах, хянах,
  • б) ажиллагааны горим доголдох, буруу үйлдлийг илрүүлэх, засч залруулах арга хэмжээ авах,
  • в) бүтээгдэхүүний гологдол түүний шалтгааныг тогтоох, үйлдвэрлэж гаргасан бүтээгдэхүүн стандарт, техникийн үзүүлэлтэд нийцэж байгаа эсэхийг хянаж машин, механизмын тохиргоог хийж тааруулах,
  • г) засвар, үйлчилгээ, цэвэрлэгээ хийх,
  • д) үйлдвэрлэлтэй холбогдсон мэдээллийн тэмдэглэл хөтлөх,
  • е) бусад ажилчдыг хянах.
Тайлбар