Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 8153
ҮАМАТ
ISCO-08
Машин механизм, төхөөргийн операторч, угсрагч
Машин механизм, төхөөргийн операторч, угсрагч
Нэхмэл, үслэг эдлэл, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх машины операторч
Оёдлын машины операторч
Код
8153
Нэр
Оёдлын машины операторч
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:59
Хэвлэх
Тодорхойлолт
Оёдлын машины операторч нь даавуу, үслэг материал, хиймэл даавуу, арьс шир, савхин хувцас эдлэл оёх, засварлах, нөхөх, шинэчлэх, хувцас, бусад материал дээр гоёл чимэглэлийн хатгамал хийх, нэхмэл, сүлжмэл даавуу,нэхээсгүй нэхмэл, савхи, бусад материалаар бүх төрлийн хувцас, хэрэгсэл техникийн болон гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх засварлахад төрөл бүрийн болон тусгай зориулалтын оёдлын машиныг ажиллуулах, хянана. Товчны нүх, цоорхой гаргах, нүх, цоорхойг тойруулан хавж оёх, товч хадах зэрэг бусад машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах зэрэг ажил бас эрхэлнэ.
Чиг үүрэг
а) нийлүүлж оёх, бэхлэх, нугалаа гаргах зэрэг оёдол хийх, хувцас, хувцасны зарим хэсэгт гоёл чимэглэл гаргах оёдлын машиныг ажиллуулах, чиглүүлэх,
б) товч, дэгээ, цахилгаан товч, болон бусад хэрэгсэл, тоноглолыг хувцсанд бэхлэх, оёх хэрэглэл, багаж, тоног төхөөрөмжийг ашиглах,
в) хээний загварын дагуу төрөл бүрийн хээ, хатгамал хийгч, олон төрлийн оёдол гаргах, хагас автомат оёдлын машиныг чиглүүлэх, ажиллуулах,
г) автоматаар эд зүйл, материалыг нийлүүлж оёх, шаглах, чимэглэх дан болон давхар зүүтэй, хавтгай дэвсгэртэй машин ажиллуулах, хянах,
д) арьс, савхин хувцас, эдлэл, цүнх, бээлий зэргийг оёх, хавах машин ажиллуулах, хянах,
е) машины ажиллагааг хянах, тухайлбал, доголдол, буруу оёдол, утас тасрах зэргийг хянах,
ж) зүү солих, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээг хийх.
Ажил мэргэжлийн жишээ
Оёдлын машины операторч
Хатгамал хийгч машины операторч
Ажил мэргэжлийн жишээ
7533 Хатгамалчин
7531 Арьс үслэг эдлэлээр эд зүйл хийгч
7318 Даавуу, арьс, шир бусад материалаар гар урлалын зүйл хийгч
7533 Оёдолчин
7531 Захиалгаар хувцас хийгч
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
8153-11
Операторч, оёдлын машины
Индекс
8153-12
Хатгамалын машины операторч
Индекс
8153-13
Хээ тавих машины операторч