Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 222
Нэр Сувилахуй, эх барихуйн мэргэжилтэн
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:09
Тодорхойлолт
  • Сувилахуй, эх барихуйн мэргэжилтэн нь бие махбодь, сэтгэцийн эмгэгтэй, тахир дутуу, доройтсон, эрүүл мэндийн хувьд асаргаа сувилгаа шаардлагатай юмуу төрөх үеийн, өмнө ба дараахь үеийн эрсдэлтэй хүмүүст эмчилгээ, асаргаа хийнэ. Тэд өвчтөний асаргааг зохицуулах, үнэлэх, бие даан юмуу их эмч, сэргийлэх, эмчлэх ажилтай бусад мэргэжилтний багт орж ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
  • Орчин үеийн сувилахуй, эх барихуйн практик, стандартын дагуу өвчтөнд сувилахуй, эх барихуйн үйлчилгээ үзүүлэх, туслах, төлөвлөх, үнэлэх, эрүүл мэндийн мэргэжилтэн, багийн гишүүдтэй зөвлөлдөн өвчтөний асаргаа сувилгааг зохицуулах, эм эмчилгээ хийх зэргээр асран сувилах төлөвлөгөө, эм засал боловсруулах, хэрэгжүүлэх, өвчтөний өвчин, зовиурыг намдаах эм өгөх зэрэг төрөл бүрийн хяналтанд авах, намдаах, жирэмслэлтийн явц, эмчилгээний үр дүнг хянах, өвчтөн, гэр бүл, хүн амын тодорхой бүлэгт эрүүл мэндийн холбогдолтой асуудлаар буюу тодорхой өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ, жирэмслэлт, төрөлттэй холбоотой мэдээлэл өгөх, эрүүл мэндийн бусад ажилтнуудын ажил үүргийг хянах, сувилахуй, эх барихын асуудлаар судалгаа шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний баримт бичиг, тайланг бэлтгэн боловсруулах.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 2221 Сувилахуйн мэргэжилтэн
Ангилал 2222 Эх барихуйн мэргэжилтэн