Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2221
Нэр Сувилахуйн мэргэжилтэн
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:34
Тодорхойлолт
  • Сувилахуйн мэргэжилтэн нь насжилтын дарамт, гэмтэл бэртэл, өвчлөл болон бусад бие махбодь, сэтгэцийн эмгэгтэй, тахир дутуу, доройтсон, эрүүл мэндийн хувьд асаргаа сувилгаа шаардлагатай эрсдэлтэй хүмүүст эмчилгээ, асаргаа хийнэ. Тэд өвчтөний асаргааг төлөвлөх, зохицуулах, үнэлэх юмуу бие даах эсвэл эмч, эмчилгээний мэргэжилтний багтай хамтран ажиллана.
Чиг үүрэг
  • а) орчин үеийн сувилахуйн практик, стандартын дагуу өвчтөнд сувилахуйн үйлчилгээ хийх, түүнд үнэлгээ, дүгнэлт хийх,
  • б) эрүүл мэндийн мэргэжилтэн, тэдний багтай зөвлөлдөн өвчтөний асаргаа сувилгааг зохицуулах,
  • в) эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран өвчтөний биологи, нийгэм, сэтгэл зүйн эмчилгээ, сувилгааны хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх,
  • г) өвчтөнд хийх эмчилгээ, асаргаа сувиллыг төлөвлөх, эм бэлдмэл өгөх, эмчилгээ, асаргааны үр дүнд хяналт тавих,
  • д) шарх цэвэрлэх, мэс заслын боолт хийх,
  • е) өвчтөнд өвчин, зовиурыг нь намдаах эм өгөх зэрэг эмчилгээний олон аргаар хяналтандаа байлгах,
  • ж) эмнэлэг, нийгэм бүлэгийн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөр, эрүүл мэндийг сурталчлан таниулах, сувилахуйн боловсролын үйл ажиллагааг төлөвлөх, түүнд оролцох,
  • з) үйлчлүүлэгч, түүний асуултад хариулах, эрүүл мэнд муудах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэн эмчлэх талаар мэдээлэл өгөх,
  • и) сувилахуйн, эрүүл мэнд, асаргааны бусад ажилтны ажил үүргийг хянах,
  • к) сувилахуйн асуудлаар судалгаа шинжилгээ хийх, өөрийн судалгааны үр дүнг эрдэм шинжилгээний сурталчилгааны баримт бичиг, тайлангаар түгээх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Клиникийн сувилахуйн мэргэжилтэн
  • Дүүргийн сувилахуйн мэргэжилтэн
  • Нойрсуулагч сувилахуйн мэргэжилтэн
  • Зааварлагч сувилахуйн мэргэжилтэн
  • Ерөнхий мэргэжлийн сувилахуйн мэргэжилтэн
  • Төрөлжсөн мэргэжлийн сувилахуйн мэргэжилтэн
  • Нийтийн эрүүл мэндийн сувилагч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2222 Эх барихуйн мэргэжилтэн
  • 2240 Яаралтай тусламжийн эмч, ажилтан
  • 2310 Дээд боловсрол олгох багш
  • 2310 Техник, мэргэжлийн төвийн багш
  • 3221 Сувилахуйн туслах/дэд мэргэжилтэн
  • 3222 Эх барихуйн туслах/дэд мэргэжилтэн
  • 5321 Эмнэлгийн сувилгааны туслах ажилтан
Тайлбар
  • Сувилахуйн боловсрол болон судалгаа шинжилгээний ажлыг клиникийн сувилахуйтай хослуулан эрхэлдэг сувилахуйн мэргэжилтэнг нэгж бүлэг 2221 буюу “Сувилахуйн мэргэжилтэн” гэсэн ангилалд хамааруулна. Амьд байгаль, биоанагаахын судалгаа хийхэд оролцдог, клиникийн сувилахуйн ажиллагаанд оролцдоггүй сувилахуйн мэргэжилтэнг нэгж бүлэг 2131 буюу “Биологич, ботаникч, амьтан судлаач холбогдох мэргэжилтэн” гэсэн ангилалд хамааруулна.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2221-01 Сувилагч, арга зүйч
Индекс 2221-02 Сувилагч, ерөнхий мэргэжлийн
Индекс 2221-03 Сувилагч, арьсны сувилахуйн
Индекс 2221-04 Сувилагч, гэмтэл согогийн сувилахуйн
Индекс 2221-05 Сувилагч, дархлаажуулалтын сувилахуйн
Индекс 2221-06 Сувилагч, мэдрэлийн сувилахуйн
Индекс 2221-07 Сувилагч, мэдээгүйжүүлгийн сувилахуйн
Индекс 2221-08 Сувилагч, мэс заслын сувилахуйн
Индекс 2221-09 Сувилагч, нүдний сувилахуйн
Индекс 2221-10 Сувилагч, нүүр амны сувилахуйн
Индекс 2221-11 Сувилагч, нярайн сувилахуйн
Индекс 2221-12 Сувилагч, өрхийн сувилахуйн
Индекс 2221-13 Сувилагч, сэргээн засахын сувилахуйн
Индекс 2221-14 Сувилагч, сэтгэцийн эрүүл мэндийн сувилахуйн
Индекс 2221-15 Сувилагч, халдварт өвчний сувилахуйн
Индекс 2221-16 Сувилагч, хөнгөвчлөх эмчилгээний сувилахуйн
Индекс 2221-17 Сувилагч, хүүхдийн сувилахуйн
Индекс 2221-18 Сувилагч, цус хавдрын сувилахуйн
Индекс 2221-19 Сувилагч, чих, хамар хоолойн сувилахуйн
Индекс 2221-20 Сувилагч, эрчимт эмчилгээний сувилахуйн
Индекс 2221-21 Сувилагч, эх хүүхдийн сувилахуйн
Индекс 2221-22 Сувилагч, яаралтай тусламжийн сувилахуйн
Индекс 2221-23 Сувилагч, уламжлалт анагаах ухааны сувилахуйн
Индекс 2221-24 Сувилагч, уламжлалт анагаах ухааны, Монголын уламжлалт анагаах ухааны дотрын сувилахуйн
Индекс 2221-25 Сувилагч, уламжлалт анагаах ухааны, Монголын уламжлалт анагаах ухааны бариа заслын сувилахуйн
Индекс 2221-26 Сувилагч, аль ч ангилалд багтаагүй
Индекс 2221-27 Сувилагч урологийн