Тодорхойлолт
- Эх барихуйн мэргэжилтэн нь жирэмслэх ба төрөхөөс өмнөх, төрөх үеийн болон дараах үеийн эх барихын үйлчилгээ хийх, төлөвлөх, удирдах, үнэлэх үүрэгтэй. Тэд бие даах юмуу эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх бусад байгууллагатай хамтран эмэгтэйчүүд, шинээр мэндэлсэн хүүхдийн эрүүл мэндийн эрсдлийг бууруулахын төлөө ажиллана.
Гүйцэтгэх үүрэг
- а) орчин үеийн эх барихуйн практик, стандартын дагуу эмэгтэйчүүд болон нярай хүүхдэд төрөхөөс буюу жирэмслэхээс өмнөх, төрөх үеийн, дараа нь үзүүлэх эх барихын үйлчилгээг төлөвлөх, удирдах, үнэлэх,
- б) хоол тэжээл, ариун цэвэр, биеийн тамир, төрөлт болон гэнэтийн тохиолдол, хөхөөр тэжээх зорилт, нярайн асаргаа, гэр бүл төлөвлөлт, жирэмслэлтээс хамгаалах арга хэрэгсэл, амьдралын эрүүл хэв маяг зэрэг жирэмслэлт, төрөлттэй холбоотой асуудлаар эмэгтэйчүүд, гэр бүлд зөвлөгөө өгөх, хүн амын тодорхой бүлэгт эрүүл мэндийн боловсрол олгох,
- в) жирэмслэлт ба төрөлтөд үнэлгээ хийх, гарах хүндрэлийг зохицуулах, шаардлагатай үед эх барихуйн нарийн мэргэжлийн эмчид хандуулах арга хэмжээ авах,
- г) нярай хүүхдийн эрүүл мэндийн байдал, тохиолдох хүндрэлийг зохицуулах, шаардлагатай бол эх барихуйн нарийн мэргэжлийн эмчид хандах арга хэмжээ авах,
- д) төрөхийн өмнөх болон төрөх үеийн өвчин, зовиурыг ажиглах, төрөл бүрийн заслаар буюу өвчин намдаах эм өгөх зэргээр намдаах,
- е) өвчин, зовиурыг намдаах эм өгөх зэрэг төрөл бүрийн аргаар хяналтандаа байлгах,
- ж) эмнэлэг, нийгэм бүлгийн эрүүл мэндийн боловсрол хөтөлбөр, эрүүл мэндийг сурталчлан таниулах, сувилахуйн боловсролын хөтөлбөрүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэхэд оролцох,
- з) мэргэжлийн болон хууль тогтоомжийн үүднээс засаг төрийн байгууллагуудад төрөлтийн талаар мэдэгдэх,
- и) сувилахуйн асуудлаар судалгаа шинжилгээ хийх, үр дүнг эрдэм шинжилгээний баримт бичиг, тайлангаар түгээх,
- к) эмнэлэг, нийгэм бүлгийн эх барихуйн боловсролын хөтөлбөрийг төлөвлөх, зохион байгуулах.
Холбогдох ажил мэргэжил
- 2221 Сувилахуйн мэргэжилтэн
- 3221 Сувилахуйн туслах мэргэжилтэн
- 3222 Эх барихуйн туслах мэргэжилтэн
- 5321 Эмнэлгийн сувилгааны туслах ажилтан
- 3221 Сувилахуйн туслах мэргэжилтэн
- 3222 Эх барихуйн туслах мэргэжилтэн
- 5321 Сувилахуйн мэргэжилтнийн туслах ажилтан
Тайлбар
- Эх барихуйн боловсрол болон судалгаа шинжилгээний ажлыг клиникийн эх барихуйтай хослуулан ажилладаг эх барихуйн мэргэжилтнийг нэгж бүлэг 2222 буюу “Эх барихуйн мэргэжилтэн” гэсэн ангилалд хамруулна.