Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 221
Нэр Хүний их эмч
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:09
Тодорхойлолт
  • Хүний их эмч нь орчин үеийн анагаахын зарчим, арга хэрэгслийг ашиглан хүний өвчин эмгэг, гэмтэл, биеийн ба сэтгэцийн бусад доройтлыг судлах, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй бусад ажилтны асаргаа, эмчилгээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хянан үнэлэх ба сургалт, судалгааны ажил хийнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • Өвчтөний эрүүл мэндийн байдлыг тодорхойлох үүднээс өвчтөнийг үзэх, гэр бүлтэй нь уулзаж ярилцах, оношилгооны үүднээс шинжилгээ авах, хариуг нь судлах, эмчилгээ хийх, зааж бичих, сэргийлэх арга хэмжээ авах, мэс засал, клиникийн бусад ажиллабар үйлдэх, өвчтөний эдгэрэлт, эмчилгээний үр дүнг хянах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор эрүүл мэнд, хоол тэжээл, амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгөх, төрөх үеийн юмуу өмнөх, дараах хүндрэлийг зааварлах, зохицуулах, нарийн мэргэжлийн, удаан хугацааны зэрэг эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай өвчтнийг зохих эмч, эрүүл мэндийн газарлуу аваачих, илгээх, үргэлжилсэн болон бүрэн эмчилгээ хийх үүднээс эрүүл мэндийн бусад мэргэжилтэнтэй эмчилгээний талаар харилцан мэдээлэл солилцох, засаг захиргааны байгууллагад төрөлт, нас баралт, ноцтой өвчлөлийн талаар мэдэгдэх, хүний бие эрхтний доройтол, өвчин эмгэгээс сэргийлэх, эмчлэх аргачлалын талаар судалгаа хийх.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 2211 Ерөнхий мэргэжлийн их эмч
Ангилал 2212 Нарийн (төрөлжсөн) мэргэжлийн их эмч