Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2211
Нэр Ерөнхий мэргэжлийн их эмч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:33
Тодорхойлолт
  • Ерөнхий мэргэжлийн эмч нь орчин үеийн анагаахын зарчим, арга хэрэгслийг ашиглан хүний өвчин эмгэг, гэмтэл, биеийн ба сэтгэцийн бусад доройтлыг судлах, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тэд ажил үүргээ зөвхөн өвчин оношлох ба эмчилгээний аргаар хязгаарлалгүй иргэд, гэр бүл, хүн амын тодорхой бүлэгт тасралтгүй, бүх талын төгс эмчилгээ хийх хариуцлага хүлээнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) өвчтний эрүүл мэндийн байдлыг тодорхойлохын тулд тэдэнд үзлэг хийх, гэр бүлтэй нь уулзаж ярилцах,
  • б) лабораторийн шинжилгээ, рентген зураг, оношлогооны бусад хэрэгслийг зааж бичих, шинжилгээний хариуг судлан өвчлөл, эмгэгийн шалтгаан, үүсвэрийг тодорхойлох,
  • в) өвчин, эмгэгээс сэргийлэх, эмчилгээний жор бичиг өгөх, эм тариа хийх, эмчлэх, зөвлөх, хяналт тавих зэрэг хэлбэрээр өвчтөнд тасралтгүй эмчилгээний тусламж үзүүлэх,
  • г) мэс засал, клиникийн бусад ажиллабар хийх,
  • д) өвчин, эмгэгээс сэргийлэх, эдгэрүүлэх зорилгоор эрүүл мэнд, хоол тэжээл, амьдралын хэв маягийн талаар зөвлөгөө өгөх,
  • е) тусгайлсан эмчилгээ шаардлагатай иргэд, гэр бүлийг нарийн мэргэжлийн эмнэлэг, нөхөн сэргээх төв, бусад үйлчилгээний төврүү илгээх,
  • ж) төрөхийн өмнөх, төрөх үеийн болон дараах үеийн хүндрэлийг тогтоох, зохицуулах,
  • з) өвчтний, эмчилгээний мэдээлэл, түүхийг хөтлөх, үргэлжилсэн, бүрэн эмчилгээ хийхийн тулд эрүүл мэндийн бусад мэргэжилтэнтэй мэдээлэл солилцох,
  • и) засаг захиргааны байгууллагад төрөлт, нас баралт, ноцтой өвчлөлийн талаар мэдэгдэх,
  • к) хүний эрүүл мэнд, эмчилгээ-оношлогоо, үйлчилгээний талаар судалгаа хийх, болон сэргийлэх, эмчлэх аргачлалын талаар судлах, эрдэм шинжилгээний илтгэл, нийтлэлээр мэдээ баримтыг түгээх,
  • л) нийтлэг өвчлөл үүсэх, тархахаас сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдэд оролцох, тэдгээрийг төлөвлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Дүүргийн хүний эмч
  • Өрхийн эмч
  • Ерөнхий мэргэжлийн эмч
  • Хүний их эмч
  • Ерөнхий эмчилгээгээр мэргэшиж байгаа резидент эмч
  • Дотрын эмч (ерөнхий мэргэжлийн )
  • Анхан шатны эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгч эмч
Холбогдох ажил мэргэжил
  • 2212 Нарийн (төрөлжсөн) мэргэжлийн эмч
  • 2212 Мэс заслын эмч
  • 2212 Мэдрэлийн эмч
  • 2212 Сэтгэцийн эмгэг судлалын эмч
  • 2240 Клиникийн ажилтан
Тайлбар
  • Энэхүү ангилалд багтсан ажил, мэргэжил нь анагаахын суурь боловсрол эзэмшсэн байх ба дараагийн шатны клиник сургалттай дүйцэхүйц чанар, стандарт буюу дээд боловсролын мэргэшлийн зэрэглэлийн шаардлагыг бүрэн хангасан байна. Мөн ийм шаардлага хангасан резидентурын сургалтыг дүүргэсэн эмч энд хамрагдана.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 2211-01 Хүний их эмч, ерөнхий мэргэшил судлалын
Мэргэжил 2211-02 Хүний их эмч, өрхийн анагаах судлалын