Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2212
Нэр Нарийн (төрөлжсөн) мэргэжлийн их эмч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:33
Тодорхойлолт
  • Нарийн (төрөлжсөн) мэргэжлийн эмч нь орчин үеийн анагаахын зарчим, арга хэрэгслийг ашиглан хүний өвчин эмгэг, гэмтэл бэртэл, бие махбод, сэтгэцийн бусад эмгэгийг тусгай сорил, оношлогоо, анагаах, мэс засал, фикик болон сэтгэцийн арга техник судлах, оношлох, эмчлэх, сэргийлэх үүрэгтэй. Тэд тодорхой өвчин, эмчилгээний арга зэргээр дагнан мэргэшиж, сонгосон мэргэжлээрээ анагаахын сургалт, судалгаа эрхэлнэ.
Чиг үүрэг
  • а) өвчтөн үзэх, эрүүл мэндийн байдлыг нь тодорхойлох үүднээс тэдний гэр бүлтэй уулзаж ярилцах,
  • б) зөвлөмж болгосон эмч юмуу бусад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэгчийн өгсөн эмчилгээтэй холбоотой мэдээллийг авч үзэх,
  • в) өвчлөл, эмгэгийн шалтгаан үүсвэрийг тодорхойлох үүднээс лабораторийн тусгай шинжилгээ зааж бичих,
  • г) тусгай болон ерөнхий мэс ажиллабар хийх,
  • д) төрөх болон өмнөх, дараахь үеийн хүндрэлийг зохицуулах,
  • е) өвчтний, эмчилгээний мэдээлэл, тэмдэглэл хөтлөх, үргэлжилсэн болон бүрэн эмчилгээний талаар бусад эрүүл мэндийн мэргэжилтэнтэй харилцан мэдээлэл солилцох,
  • ж) мэргэжлийн болон хуулийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу засаг захиргааны байгууллагад төрөлт, нас баралт, ноцтой өвчлөлийн талаар мэдэгдэх,
  • з) өвчтөн, гэр бүл, хүн амын тодорхой бүлэгт тодорхой өвчнөөс сэргийлэх, эмчилгээний талаар мэдээлэл өгөх,
  • и) үхлийн шалтгааныг тогтоох задлан шинжилгээ хийх,
  • к) хүний эрүүл мэнд, анагаах, үйлчилгээний талаар судалгаа хийх, болон сэргийлэх, эмчлэх аргачлалын талаар судлах, эрдэм шинжилгээний илтгэл, нийтлэлээр мэдээ баримтыг түгээх,
  • л) нийтлэг өвчлөл үүсэх, тархахаас сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөрүүдэд оролцох, тэдгээрийг төлөвлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Мэдээгүйжүүлэлт, эрчимт эмчилгээний эмч
  • Зүрх судасны эмч
  • Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч
  • Эмэгтэйчүүдийн эмч
  • Эх барихын эмч
  • Нүдний эмч
  • Хүүхдийн эмч
  • Эмгэг судлалын эмч
  • Дүрс оношлогооны эмч
  • Нарийн (төрөлжсөн) мэргэжлээр мэргэшиж байгаа резидент эмч
  • Мэс заслын эмч
  • Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмч
Ажил мэргэжлийн жишээ
  • 2131 Биоанагаахын судлаач
  • 2211 Ерөнхий мэргэжлийн эмч
  • 2261 Нүүр амны эмч (шүдний эмч)
  • 2261 Нүүр амны мэс засалч
  • 2634 Клиникийн сэтгэл зүйч
Тайлбар
  • Энэхүү ангилалд багтсан ажил, мэргэжил нь анагаахын суурь боловсрол дээр анагаахын төрөлжсөн мэргэжлийн (ерөнхий мэргэжлийн эмчээс бусад) эмчтэй дүйцэхүйц мэргэжлийн дараах шатны болон резиндентурын сургалтыг оруулаад дээд түвшний шаардлагыг хангасан байна. Амьд байгалийг ашиглан биоанагаахын судалгаа явуулдаг буюу клиникийн үйл ажиллагаа эрхэлдэггүй анагаахын судлаач мэргэжилтэнг нэгж бүлэг 2131 буюу “Биологич, ботаникч, амьтан судлаач, холбогдох мэргэжилтэн” гэсэн ангилалд багтана.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2212-01 Хүний их эмч
Индекс 2212-02 Хүний их эмч, анатомын эмгэг судлалын
Индекс 2212-03 Хүний их эмч, хүүхдийн эмгэг судлалын
Индекс 2212-04 Хүний их эмч, шүүхийн эмгэг судлалын
Индекс 2212-05 Хүний их эмч, эсийн эмгэг судлалын
Индекс 2212-06 Хүний их эмч, арьс судлалын
Индекс 2212-07 Хүний их эмч, хүүхдийн арьс судлалын
Индекс 2212-08 Хүний их эмч, эмчилгээний гоо засал, арьсны мэс засал судлалын
Индекс 2212-09 Хүний их эмч, гэмтэл согог судлалын
Индекс 2212-10 Хүний их эмч, гар сарвууны нөхөн сэргээх бичил мэс засал судлалын
Индекс 2212-11 Хүний их эмч, доод мөчний нөхөн сэргээх бичил мэс засал судлалын
Индекс 2212-12 Хүний их эмч, нурууны мэс засал судлалын
Индекс 2212-13 Хүний их эмч, шүдний эмч, түлэнхий хөлдөлт судлалын
Индекс 2212-14 Хүний их эмч, үе бүтээх, солих мэс засал судлалын
Индекс 2212-15 Хүний их эмч, хавсарсан гэмтлийн мэс асал судлалын
Индекс 2212-16 Хүний их эмч, хүүхдийн гэмтэл согог судлалын
Индекс 2212-17 Хүний их эмч, дотрын анагаах судлалын
Индекс 2212-18 Хүний их эмч, бөөр судлалын
Индекс 2212-19 Хүний их эмч, дотоод шүүрэл судлалын
Индекс 2212-20 Хүний их эмч, зүрх судлалын
Индекс 2212-21 Хүний их эмч, мэргэжлийн шалтгаант өвчин судлалын
Индекс 2212-22 Хүний их эмч, настан судлалын
Индекс 2212-23 Хүний их эмч, ревматологийн
Индекс 2212-24 Хүний их эмч, спортын анагаах судлалын
Индекс 2212-25 Хүний их эмч, уушиг судлалын
Индекс 2212-26 Хүний их эмч, хоол боловсруулах тогтолцоо судлалын
Индекс 2212-27 Хүний их эмч, хөнгөвчлөх эмчилгээ судлалын
Индекс 2212-28 Хүний их эмч, цус судлалын
Индекс 2212-29 Хүний их эмч, эмнэл зүйн хоол эмчилгээ судлалын
Индекс 2212-30 Хүний их эмч, эмнэл зүйн хордлого судлалын
Индекс 2212-31 Хүний их эмч, эмнэл зүйн эм судлалын
Индекс 2212-32 Хүний их эмч, дүрс оношилгоо судлалын
Индекс 2212-33 Хүний их эмч, ангиограф/судсан дотуурх оношилгоо, эмчилгээ судлалын
Индекс 2212-34 Хүний их эмч, дурангийн онош зүйн
Индекс 2212-35 Хүний их эмч, компьютер томограф/соронзон давтамжит дүрс оношилгоо судлалын
Индекс 2212-36 Хүний их эмч, рентгений
Индекс 2212-37 Хүний их эмч, хүүхдийн дүрс оношилгоо судлалын
Индекс 2212-38 Хүний их эмч, хэт авиан оношилгооны
Индекс 2212-39 Хүний их эмч, цөмийн онош зүйн
Индекс 2212-40 Хүний их эмч, зоонозын өвчин судлалын
Индекс 2212-41 Хүний их эмч, мэдрэл судлалын
Индекс 2212-42 Хүний их эмч, харвалт, тархины судасны эмгэг судлалын
Индекс 2212-43 Хүний их эмч, хүүхдийн мэдрэл судлалын
Индекс 2212-44 Хүний их эмч, эпилепси судлалын
Индекс 2212-45 Хүний их эмч, мэдээгүйжүүлэг судлалын
Индекс 2212-46 Хүний их эмч, хүүхдийн мэдээгүйжүүлэг судлалын
Индекс 2212-47 Хүний их эмч, мэс засал судлалын
Индекс 2212-48 Хүний их эмч, бөөрний мэс засал судлалын
Индекс 2212-49 Хүний их эмч, бүдүүн, шулуун гэдэсний мэс засал судлалын
Индекс 2212-50 Хүний их эмч, /шүдний их эмч, гоо сайхны пластик мэс засал судлалын
Индекс 2212-51 Хүний их эмч, дотоод шүүрлийн мэс засал судлалын
Индекс 2212-52 Хүний их эмч, зүрх судасны мэс засал судлалын
Индекс 2212-53 Хүний их эмч, мэдрэлийн мэс засал судлалын
Индекс 2212-54 Хүний их эмч/Шүдний их эмч,толгой хүзүүний мэс засал судлалын
Индекс 2212-55 Хүний их эмч, хүүхдийн мэс засал судлалын
Индекс 2212-56 Хүний их эмч, хэвлийн мэс засал судлалын
Индекс 2212-57 Хүний их эмч, цээжний мэс засал судлалын
Индекс 2212-58 Хүний их эмч, эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, мэс засал судлалын
Индекс 2212-59 Хүний их эмч, нүд судлалын
Индекс 2212-60 Хүний их эмч, хүүхдийн нүд судлалын
Индекс 2212-61 Хүний их эмч, сүрьеэ судлалын
Индекс 2212-62 Хүний их эмч, сэргээн засал судлалын
Индекс 2212-63 Хүний их эмч, дотрын сэргээн засал судлалын
Индекс 2212-64 Хүний их эмч, мэдрэлийн сэргээн засал судлалын
Индекс 2212-65 Хүний их эмч, тулгуур эрхтний сэргээн засал судлалын
Индекс 2212-66 Хүний их эмч, хүүхдийн сэргээн засал судлалын
Индекс 2212-67 Хүний их эмч, сэтгэц судлалын
Индекс 2212-68 Хүний их эмч, донтолт судлалын
Индекс 2212-69 Хүний их эмч, настны сэтгэцийн судлалын
Индекс 2212-70 Хүний их эмч, сэтгэл засал судлалын
Индекс 2212-71 Хүний их эмч, хүүхэд өсвөр үеийн сэтгэц судлалын
Индекс 2212-72 Хүний их эмч, шүүхийн сэтгэц судлалын
Индекс 2212-73 Хүний их эмч, хавдар судлалын
Индекс 2212-74 Хүний их эмч, туяа эмчилгээ судлалын
Индекс 2212-75 Хүний их эмч, хими эмчилгээ судлалын
Индекс 2212-76 Хүний их эмч, халдварт өвчин судлалын
Индекс 2212-77 Хүний их эмч, бэлгийн замаар дамжих халдвар, хүний дархлал хомсдлын вирус/дархлалын олдмол хомсдол судлалын
Индекс 2212-78 Хүний их эмч, талбарын тархвар судлалын
Индекс 2212-79 Хүний их эмч, хүүхдийн халдварт өвчин судлалын
Индекс 2212-80 Хүний их эмч, хүүхэд судлалын
Индекс 2212-81 Хүний их эмч, нярай, перинатал судлалын
Индекс 2212-82 Хүний их эмч, өсвөр үе судлалын
Индекс 2212-83 Хүний их эмч, хүүхдийн бөөр судлалын
Индекс 2212-84 Хүний их эмч, хүүхдийн дотоод шүүрэл судлалын
Индекс 2212-85 Хүний их эмч, хүүхдийн зүрх судлалын
Индекс 2212-86 Хүний их эмч, хүүхдийн мэдрэлийн хөгжлийн эмгэг судлалын
Индекс 2212-87 Хүний их эмч, хүүхдийн ревматологийн
Индекс 2212-88 Хүний их эмч, хүүхдийн уушиг судлалын
Индекс 2212-89 Хүний их эмч, хүүхдийн хоол боловсруулах тогтолцоо судлалын
Индекс 2212-90 Хүний их эмч, хүүхдийн хөгжил, зайн үйл судлалын
Индекс 2212-91 Хүний их эмч, хүүхдийн цус, хавдар судлалын
Индекс 2212-92 Хүний их эмч, чих, хамар хоолой судлалын
Индекс 2212-93 Хүний их эмч, хүүхдийн чих, хамар хоолой судлалын
Индекс 2212-94 Хүний их эмч, эмнэл зүйн эмгэг судлалын
Индекс 2212-95 Хүний их эмч, эмнэл зүйн бичил амь судлалын
Индекс 2212-96 Хүний их эмч, эмнэл зүйн дархлаа, харшил судлалын
Индекс 2212-97 Хүний их эмч, эмнэл зүйн удам зүй судлалын
Индекс 2212-98 Хүний их эмч, эмнэл зүйн хими судлалын
Индекс 2212-99 Хүний их эмч, эмнэл зүйн цус судлалын
Индекс 2212-100 Хүний их эмч, цус сэлбэлт судлалын
Индекс 2212-101 Хүний их эмч, эрчимт эмчилгээ судлалын
Индекс 2212-102 Хүний их эмч, хүүхдийн эрчимт эмчилгээ судлалын
Индекс 2212-103 Хүний их эмч, эх барих, эмэгтэйчүүд судлалын
Индекс 2212-104 Хүний их эмч, эмэгтэйчүүдийн аарцгийн хөндий судлал, нөхөн сэргээх мэс заслын судлалын
Индекс 2212-105 Хүний их эмч, эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл судлалын
Индекс 2212-106 Хүний их эмч, эмэгтэйчүүдийн хавдар судлалын
Индекс 2212-107 Хүний их эмч, эх, ураг судлалын
Индекс 2212-108 Хүний их эмч, яаралтай тусламж судлалын
Индекс 2212-109 Хүний их эмч, гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ/яаралтай тусламжийн
Индекс 2212-110 Хүний их эмч, хүүхдийн яаралтай тусламж судлалын
Индекс 2212-111 Хүний их эмч/Шүдний их эмч/ Уламжлалт анагаах ухааны их эмч, резиндент
Индекс 2212-112 Хүний их эмч/Шүдний их эмч/ Уламжлалт анагаах ухааны их эмч, тусламж, үйлчилгээний чанар, дотоод хяналтын
Индекс 2212-113 Хүний их эмч/Шүдний их эмч/ Уламжлалт анагаах ухааны их эмч, эмнэлгийн мэргэжилтний сургалтын
Индекс 2212-114 Хүний их эмч/Шүдний их эмч/ Уламжлалт анагаах ухааны их эмч, эрүүл мэндийн удирдлагын мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын
Индекс 2212-115 Хүний их эмч/Шүдний их эмч/ Уламжлалт анагаах ухааны их эмч, аль ч ангилалд багтаагүй
Индекс 2212-116 Хүний бага эмч
Индекс 2212-117 Хүний бага эмч, багийн