Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8182
Нэр Уурын хөдөлгүүр, уурын тогооны операторч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:02
Тодорхойлолт
  • Уурын хөдөлгүүр, уурын тогооны операторч нь үйлдвэр, барилга байгууламж болон хөдөлгөөнт машин, хөлгийг цахилгаан болон бусад хүчдэл, үйлчилгээгээр хангах зорилгоор төрөл бүрийн уурын хөдөлгүүр, уурын тогоо, турбин болон нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх ажил эрхэлнэ.
Гүйцэтгэх үүрэг
  • а) барилга байгууламж, хий шахах төхөөрөмжийг цахилгаан, хүчдэл, уураар хангах зорилгоор шахуурга, даралт шахагч, агааржуулагч зэрэг уурын хөдөлгүүр, уурын тогоо, турбин болон нэмэлт тоног төхөөрөмжийг ажиллуулах, цэвэрлэх, тослох, хянах,
  • б) тоног төхөөрөмжийн ажиллагааг хэвийн, эвдрэл, гэмтэл гаргахгүй байх зорилгоор хэмжих багаж, төхөөрөмжийн заалт, үзүүлэлтийг шалгах, дүн шинжилгээ хийх, жижиг засвар хийх,
  • в) ус, химийн бодис, түлшний хэмжээ нь зохих түвшинд байгааг баталгаажуулах, ажиллагааг хангах, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг шалгах, хянах,
  • г) нүүрсээр ажилладаг зуухыг гараар галлах, хий, түлшээр галладаг зууханд автоматаар хий, түлш шахах шахуургыг ажиллуулах,
  • д) уурын тогооны усны чанарыг шалгах, шаадлагатай арга хэмжээ авах, тохиргоо хийх болон зэврэлтээс хамгаалах химийн бодис түрхэх,
  • е) уурын хөдөлгүүр, машин, механизмын хэмжигч багаж, төхөөрөмжийг шалгах, тэмдэглэл хөтлөх, илэрсэн зөрчил, доголдлыг мэдэгдэх, тайлагнах,
  • ж) шахуурга, хавхлагын үйл ажиллагааг шалгах, засвар үйлчилгээ хийх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Уурын тогоо ажиллуулагч, операторч
  • Уурын хөдөлгүүрийн операторч
  • Галч
  • Дулааны станцын операторч
Холбогдох ажил мэргэжил
  • 3151 Усан онгоцны инженер
Тайлбар