Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8182-11
Нэр Операторч, уурын тогоо, халаалтын зуухны
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:45:32
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Operator boiler, steam power, heating system 
Тодорхойлолт
Уурын тогоо, халаалтын зуухны операторч нь нам даралтын бойлер, өндөр даралтын бойлер, цахилгаан бойлер зэрэг халаалтын системд засвар үйлчилгээ хийж, бойлерын системийн аюулгүй, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг ханган ажиллана.
Чиг үүрэг
  1. Барилга байгууламж, хийн багаж хэрэгслийг уур, дулаанаар хангаж хэвийн ажиллуулах зорилгоор шахуурга, компрессор, агааржуулалтын төхөөрөмж гэх мэт станцын хөдөлгүүр, бойлер, туслах төхөөрөмжийг ажиллуулах буюу засварлах;
  2. Уурын зууханд шаардлагатай хэмжээний усыг хадгалах, шаталтын агаарын хэмжээг тохируулах, шатаагч руу түлшний урсгалыг хянах хавхалгыг идэвхжүүлэх;
  3. Бойлерын ус, химийн бодис, түлшний түвшнийг хянаж, шаардлагатай түвшинд байлгахын тулд тохируулга хийх;
  4. Тоног төхөөрөмж, системийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахын тулд тулгарсан асуудал, гэмтлийг шинжилж, зохих арга хэмжээ авах;
  5. Бойлерууд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгахын тулд бойлерын үйл ажиллагаануудыг заадаг хэмжигч, тоолуур, диаграмм дээрх заалтуудыг ажиглаж, тайлбарлах.
Мэдлэг
  • Дотоод хөргөлтийн систем 
  • Халаалт, салхи сэлгэлт, агааржуулалт
  • Хөргөлтийн хэсгүүдийн усны даралт
Ур чадвар
  • Уурын урсгалыг хянах 
  • Хэмжигч хавхалгыг хянах
  • Уурын зуух ажиллуулах 
  • Ус халаах төхөөрөмжийг ажиллуулах
  • Эрсдэлийн шинжилгээ хийх
  • Дулааны болон усны тоолуурыг унших
  • Уурын даралтыг зохицуулах 
  • Өндөр температурыг тэсвэрлэх
Ажил мэргэжлийн жишээ
  • Уурын зуухны операторч
  • Уурын зуухны ажилтан
  • Бойлерын ажилтан
  • Усан халаалтын зуухны операторч
  • Дулааны станцын усан халаалтын зуухны операторч