Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Нэгж бүлэг: 5246
ҮАМАТ
ISCO-08
Худалдаа, үйлчилгээний ажилтан
Борлуулалтын ажилтан
Борлуулалтын бусад ажилтан
Хүнсний лангууны худалдаачин
Код
5246
Нэр
Хүнсний лангууны худалдаачин
Төрөл
Нэгж бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:39:28
Хэвлэх
Тодорхойлолт
Хүнсний зүйл лангуугаар худалдаалагч нь хүнсний лангуунаас хэрэглэгчдэд үйлчлэх ба ресторан, кафе, зочид буудал, түргэн хоолны цэг, кафетерий, эмнэлэг зэрэг газарт бэлтгэсэн ердийн хоол, хүнсний зүйлсээр үйлчилнэ.
Чиг үүрэг
а) лангуун дээрээс хэрэглэгчдийг хоол хүнсээр үйлчлэх,
б) хэрэглэгч ямар бүтээгдэхүүн хүсч байгааг магадлан тодруулах, сонголт хийхэд нь туслах, захиалга авах,
в) гар буюу цахилгаан хэрэгсэл ашиглан хоол хүнсний зүйлийг цэвэрлэх, хальслах, зүсэх, арилгах,
г) ердийн хоол хүнсний зүйлс бэлтгэх, бэлэн хоол халаах,
д) хоол хүнсийг аягалах, ороож боох, эсвэл шууд тавган дээр тавьж үйлчлэх,
е) авч явах хоол хүнсийг саванд хийх, боох,
ж) хөргөгч дүүргэх, өөртөө үйлчлэх баарыг салад, зуушаар цэнэглэх, хэрэглэгдсэн хоол хүнсний зүйлийн тоо хэмжээг бүртгэж, бүртгэл хөтлөх,
з) хэрэглэсэн хоол хүнсний зүйлийн төлбөр хийх.
Ажил мэргэжлийн жишээ
Кафетерийн лангууны худалдагч
Зуушны баарны үйлчлэгч
Ажил мэргэжлийн жишээ
5120 Тогооч
5211 ТҮЦ-ийн худалдаачин
5211 Захын худалдаачин
5211 Гудамж, талбайн мухлагийн худалдаачин
5131 Зөөгч үйлчлэгч
5132 Бармен
9411 Түргэн хоол бэлтгэгч
Тайлбар
Шууд хэрэглэхэд зориулаагүй шинэ бүтээгдхүүн(жимс, ногоо, мах, цагаан идээ гэх мэт)-ийг гудамж, захын лангуунаа худалдаалагчийг нэгж бүлэг 5211 буюу “Мухлаг, захад худалдаалагч” гэсэн ангилалд, шууд хэрэглэх төрөл бүрийн бэлэн хоол, хүнсний зүйлийг гудамж, захын лангуунаа худалдаалагчийг нэгж бүлэг 5246 буюу “Хүнсий лангууны худалдаачин” гэсэн ангилалд, гудамж болон нийтийн газарт шууд хэрэглэх хоол, ундааг түрдэг тэргэнцэр, гар тэрэг, тэвш, сагснаас борлуулагчдыг нэгж бүлэг 5212, буюу” Гудамжинд хоол хүнс худалдаалагч” гэсэн ангилалд, гудамж, нийтийн газарт түрдэг тэргэнцэр, тэвш, сагснаас хүнсний бус зүйл (эсвэл чихэр зэрэг савлагаатай, мууддаггүй хүнсний зүйл байж болно) борлуулагч худалдаачдыг нэгж бүлэг 9520 буюу “Гудамжинд мухлаг/лангуу ажиллуулагч (хүнс орохгүй)“ гэсэн ангилалд, Хамбургер хийгч зэрэг шууд хэрэглэх энгийн хоол хүнсний зүйл бэлтгэдэг, гэхдээ үйлчлүүлэгчтэй шууд харилцах нь хязгаартай ажилтнуудыг нэгж бүлэг 9411 буюу “Түргэн хоол бэлтгэгч” гэсэн ангилалд тус тус хамруулна. Мухлаг/лангуунаа хоол хүнс худалдаалагч нь гудамжинд хоол хүнс худалдаалагчийг бодвол илүү өргөн хүрээний боловсронгуй сав, баглаа боодол бүхий бүтээгдэхүүн, хоолоор үйлчлэх тул гар тэрэг, сагсаар хоол зөөж явдаггүйгээрээ онцлог болохыг анхаарууштай.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Индекс
5246-11
Лангуугаар худалдаалагч
Индекс
5246-12
Кафетерийн лангууны худалдагч
Индекс
5246-13
Үйлчлэгч, зуушны барааны