Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 5246-13
Нэр Үйлчлэгч, зуушны барааны
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:43:27
Англи нэр
Food service worker
Тодорхойлолт
Зуушны үйлчлэгч нь ресторан, кафе, зочид буудал, түргэн хоолны газар, цайны газар, эмнэлэг, үзвэрийн болон аялал жуулчлалын цэгүүд, бусад газарт хүнсний лангуунаас үйлчлүүлэгчдэд зориулан хөнгөн зууш, хүнс, ундаа бэлтгэж үйлчилнэ.
Чиг үүрэг
  1. Үйлчлүүлэгчдийн хүсэж буй бүтээгдэхүүнийг олж, сонголт хийх, захиалахад нь туслах;
  2. Гараар болон цахилгаан хэрэгслээр хүнсийг цэвэрлэх, хэрчих зэргээр бэлдэх, бэлэн хоол халаах;
  3. Хөнгөн зууш, хүнс, ундаагаар үйлчлүүлэгчийн захиалгын дагуу хүнс, зуушийг хуваах, боох, савлах, аяга, таваг, тавиур дээр байрлуулах;
  4. Аяга таваг, гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмж, орчныг цэвэрлэх, ариутгах;
  5. Хоолны хуваарилалтыг хянах, хоолыг захиалагч, хүлээн авагчдад зөв хүргэх, ариун цэврийн удирдамжийг дагаж мөрдөх;
  6. Хооллох хэрэгсэл, амны арчуур, амтлагч зэрэг дагалдах хэрэгслийг тавиур дээр байрлуулах;
  7. Хөргөгч, салат, буфет бааранд хүнс зуушийг нөөцлөх, хэрэглэсэн хүнсний хэмжээг бүртгэх;
  8. Худалдан авсан хүнсний бүтээгдэхүүний төлбөрийг авах.
Мэдлэг
  • Хоол хүнсний харшил
  • Хоол хүнсний хууль тогтоомж
  • Хүнсний хадгалалт
  • Хоол хүнсээр дамжих өвчин
Ур чадвар
  • Гал тогооны тоног төхөөрөмж цэвэрлэх
  • Хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах
  • Хоол боловсруулалтад эрүүл ахуйг хангах
  • Эрүүл мэндэд аюултай бодисыг хянах 
  • Хүнсийг зориулалтын дагуу хадгалах
Ажил мэргэжлийн жишээ
  • Хоолны үйлчлэгч
  • Хоолны үйлчилгээний ажилтан
  • Өрөөнд хүнс, зуушаар үйлчлэх үйлчлэгч