Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2144
Нэр Механикч инженер
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:30
Тодорхойлолт
  • Механикч инженер нь машин механизм, нисэх онгоц, усан онгоц, аж үйлдвэрийн суурь төхөөрөг, тоног төхөөрөмж, системийг шууд үйлдвэрлэх, дизайн хийх, зөвлөгөө өгөх, тэдгээрийн ажиллагаа, засвар арчилгааг зохион байгуулах буюу материал, бүтээгдэхүүн юмуу процессийн механик асуудлаар судалгаа хийх, зөвлөгөө өгөх.
Чиг үүрэг
  • а) үйлдвэр, уурхай, барилга угсралт, хөдөө аж ахуйн зэрэг аж үйлдвэрт зориулж машин механизм, багаж хэрэгслийн дизайн боловсруулах зөвлөгөө өгөх,
  • б) төмөр замын зүтгүүр, зам барилгын машин механизм юмуу нисэх онгоц, жолоодлогын болон бусад машин механизмд ашиглагдах уурын, дотоод шаталтын зэрэг цахилгааны бус мотор, хөдөлгүүрийн талаар зөвлөгөө өгөх, дизайныг нь боловсруулах,
  • в) онгоцны их бие, онгоцны дугуй бусад тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийг түр зогсоох систем, тормоз, их бие, бусад бүрэлдэхүүн хэсгийн талаар зөвлөгөө өгөх, дизайныг нь боловсруулах,
  • г) бичвэрийн цахим процессор, компьютер, нарийн хэмжилтийн багаж хэрэгсэл, зургийн аппарат, проектор зэрэг бүтээгдэхүүн, аппарат хэрэгслийн цахилгааны биш хэсгүүдийн талаар зөвлөгөө өгөх, дизайныг нь боловсруулах,
  • д) машин механизм, багаж хэрэгсэл, хөдөлгүүр, үйлдвэрийн суурь төхөөрөг, тоног төхөөрөмж юмуу системийн аюулгүй, оновчтой ажиллагааг хангахад шаардлагатай хяналтын норм стандарт, дэг журмыг тогтоох,
  • е) тоног төхөөрөмж, ажиллагаа, засвар арчилгаа нь тухайн загварын зориулалт, аюулгүйн стандартад нийцэж байгаа эсэхэд хяналт тавих.
Ажил мэргэжлийн жишээ
  • Агаарын тээврийн инженер
  • Хөлөг онгоцны архитекторч
  • Байгаль орчны инженер
  • Механикч инженер
  • Хэмжилзүйч
Ажил мэргэжлийн жишээ
  • 3151 Усан онгоцны инженер

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Индекс 2144-11 Архитекторч, хөлөг онгоцны
Индекс 2144-12 Архитекторч, шумбагч онгоцны
Индекс 2144-13 Загвар зохион бүтээгч, нисэх онгоцны
Индекс 2144-14 Загвар зохион бүтээгч, машины
Индекс 2144-15 Инженер, автомашины
Индекс 2144-16 Инженер, дизель хөдөлгүүрийн
Индекс 2144-17 Инженер, дотоод шаталтат хөдөлгүүрийн
Индекс 2144-18 Инженер, зүтгүүрийн /төмөр замын/
Индекс 2144-19 Инженер, нисэх онгоцны
Индекс 2144-20 Инженер, орчны агаарыг хэмжих тоног төхөөрөмжийн
Индекс 2144-21 Инженер, тийрэлтэт хөдөлгүүрийн
Индекс 2144-22 Инженер, тосолгооны тоног төхөөрөмжийн
Индекс 2144-23 Инженер, агаарын тээврийн
Индекс 2144-24 Инженер, шумбагч онгоцны
Индекс 2144-25 Инженер, хийн хоолойн
Индекс 2144-26 Инженер, хөлөг онгоцны
Индекс 2144-27 Инженер, хөлөг онгоцны загварын
Индекс 2144-28 Инженер, хөлөг онгоцны засварын
Индекс 2144-29 Инженер, цөмийн эрчим хүчний
Индекс 2144-30 Механикч, инженер, автомашины
Индекс 2144-31 Инженер, хөргөлт, агааржуулалтын
Индекс 2144-32 Механикч, инженер, аэровнатикийн
Индекс 2144-33 Механикч, инженер, дизель хөдөлгүүрийн
Индекс 2144-34 Механикч, инженер, дулааны
Индекс 2144-35 Механикч, инженер, машин механизмын
Индекс 2144-36 Механикч инженер, агаарын хөлгийн
Индекс 2144-37 Механикч инженер, орчны агаар хэмжих тоног төхөөрөмжийн
Индекс 2144-40 Механикч инженер, хийн хоолойн
Индекс 2144-41 Механикч инженер, хөдөлгүүрийн /хөлөг онгоцны/
Индекс 2144-42 Механикч инженер, хөдөлгүүрийн /бусад/
Индекс 2144-43 Механикч инженер, хөдөө аж ахуй
Индекс 2144-44 Механикч инженер, цөмийн эрчим хүчний
Индекс 2144-45 Технологич, гагнуурын
Индекс 2144-46 Технологич инженер, механикийн
Индекс 2144-47 Инженер /агаарын хөлгийн гадаргуугийн цанталт арилгах, мөстөлтөөс хамгаалах шингэн цацагч автомашины/
Индекс 2144-10 Механикч инженер