Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1330-19
Нэр Интернетийн үйлчилгээ үзүүлэгч менежер
Төрөл Индекс
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:39
Өөрчлөлтийн түүх
Англи нэр
Internet service provider маnager 
Тодорхойлолт
Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтэн (ISP Specialist) нь хувь хүн болон бизнесийн үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах өндөр чанартай интернэт болон холболтын үйлчилгээг боловсруулах, хэрэгжүүлэх, удирдах үүрэгтэй. Энэ албан тушаал нь найдвартай, өндөр хурдны интернэт үйлчилгээгээр хангаж, холболтын асуудлыг шийдвэрлэ,х техникийн дэмжлэг үзүүлэх үүрэгтэй. Сүлжээний инженерүүд болон дэмжлэг үзүүлэх багуудтай хамтран ажиллаж, үйлчилгээний чанарыг хадгалах, сүлжээний дэд бүтцийг суурилуулах болон засвар үйлчилгээг хариуцана.
Чиг үүрэг
  1. Сүлжээний дэд бүтцийг хянаж, үйлчлүүлэгчдэд найдвартай, аюулгүй интернет үйлчилгээ үзүүлэх;
  2. Үйлчилгээг доголдолгүй, тасралтгүй байлгах үүднээс тогтмол шалгалт, хяналт хийж, алдааг олж засварлах;
  3. Үйлчлүүлэгчдийн холболтын асуудлыг зайнаас буюу газар дээр нь техникийн дэмжлэг үзүүлэн шийдвэрлэх;
  4. Сүлжээний холболтуудыг шалгах, алдааг олж илрүүлэх, асуудлыг хурдан хугацаанд шийдвэрлэх;
  5. Холболтын нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх аргыг үйлчлүүлэгчдэд тайлбарлаж, интернет ашиглах шилдэг арга барилыг танилцуулах;
  6. Шинэ үйлчлүүлэгчдэд интернет үйлчилгээ суурилуулах ажлыг зохион байгуулах, утас тавих, тоног төхөөрөмжийн тохиргоо хийх;
  7. Суурилуулалтын багтай хамтран дэд бүтцийг өргөтгөж, турших ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх;
  8. Суурилуулалт бүр ISP-ийн чанарын стандартыг ханган, интернетийн хурд болон техникийн үзүүлэлтүүд нь үйлчлүүлэгчдийн шаардлагыг хангаж байгааг баталгаажуулах;
  9. Сүлжээний ажиллагааг хянаж, хурд, тогтвортой болон аюулгүй байдлыг нь сайжруулж ажиллах;
  10. Сүлжээнд дүн шинжилгээ хийж, саатал үүсэх аливаа эрсдлийг урьдчилан тодорхойлж, шийдвэрлэх;
  11. Үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд нийцсэн интернетийн шинэ багц, үйлчилгээний төлөвлөгөөг боловсруулахад туслах;
  12. Борлуулалт, маркетингийн багуудтай хамтран ISP-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, сурталчлах.
Мэдлэг
  • Утасгүй сүлжээ  
  • Үүлэн /клауд/суурьтай сүлжээний шийдлүүд болон интернет үйлчилгээний хүрээнд VPN-ийн талаар 
  • TCP/IP, DNS, DHCP, VPN, UDP, SNMP зэрэг сүлжээний үндсэн ойлголт 
  • Салбарын аюулгүй байдлын стандарт, өгөгдлийн хамгааллын хууль тогтоомж
  • SSL/TLS, гал хамгаалагчийн тохиргоо, халдлага илрүүлэх систем (IDS) зэрэг протокол 
  • Сүлжээний хурд, найдвартай байдлыг оновчлох, ачааллыг тэнцүүлэх, зурвасын өргөнийг удирдах арга зам 
  • FTTH, DSL, кабелийн модем зэрэг дамжуулалтын технологи 
Ур чадвар
  • Сүлжээний хяналтын программ болон тийзийн системийг ашиглах
  • Сүлжээний аюулгүй байдалд заналхийлэх хортой программ, фишинг болон кибер халдлагыг таних, удирдах
  • Суурилуулалтыг шалгаж, ISP стандарт, хэрэглэгчийн шаардлагад нийцүүлэн баталгаажуулах
  • Сүлжээний хурд, тогтвортой байдал, аюулгүй байдлыг хянах, оновчтой болгох
  • Олон үйлчлүүлэгчдэд суурилуулалт хийх эсвэл үйлчилгээ шинэчлэх ажлыг зохион байгуулж, удирдах
  • Сүлжээний тохиргоо, суурилуулалтын журам, алдааг засварлах үйл явцыг нарийвчлан бүртгэх
  • Өндөр ачаалалтай үед олон хэрэглэгчдэд үйлчлэх шаардлагатай бол ажил үйлдлээ эрэмбэлэх
  • Хэрэглэгчдэд зориулж техникийн нарийн ойлголтуудыг энгийн үгээр тайлбарлах
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг тандах, үр дүнтэй, үр ашигтай шийдэл олох
  • Сүлжээний хяналт, оношлох хэрэгслүүд (Wireshark, Nagios, SolarWinds гэх мэт)-ийг ашиглах 
  • Холболт, тохиргоо, гүйцэтгэлийн асуудлыг шийдвэрлэх, оношлох
  • Багаар ажиллах
  • Харилцааны ур чадвар