Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 133
Нэр Мэдээлэл, холбооны технологи үйлчилгээний менежер
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:08
Тодорхойлолт
  • Мэдээлэл, холбооны технологи үйлчилгээний менежер нь компьютерийн болон харилцаа холбооны системийн засвар үйлчилгээ, ашиглалт, хэтийн хөгжлийг төлөвлөж, удирдана.
Гүйцэтгэх үүрэг
  • Компьютерийн хэрэглээний болон системийн шаардлага, эдгээрийг хангахуйц технологийг тодорхойлох үүднээс хэрэглэгчид, удирдлага, нийлүүлэгчид, техникийн ажилтнуудтай зөвлөлдөх, мэдээлэл, холбооны технологийн (МХТ)-стратеги, бодлого, төлөвлөгөөг боловсруулах, чиглүүлэх, МХТ-ийн нөөцийг шилж сонгох, тавих, хэрэглэгчдэд сургалт явуулах, МХТ-ийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, ажиллагааны явцад дүн шинжилгээ хийх, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, стандарт боловсруулж, биелэлтийн хугацаа товлох, МХТ-ийн системийн аюулгүй байдлыг хангах, системийн задлан шинжээч, программ зохиогч, компьютерийн чиглэлийн бусад ажилтанд ажил хуваарилах, хянах, манлайлах, байгууллагын технологийн хэрэглээ болон хэрэгцээнд үнэлгээ хийх, техник хангамж болон программ хангамжийг шинэчлэх талаар зөвлөмж гаргах, нөөцийн зохистой хэрэглээг хангах, зарлагад хяналт тавих, төсөв батлах, захиран зарцуулах, үйл ажиллагааны болон захиргааны заавар, журам батлах, чиглүүлэх, ажилтныг шалгаруулж авах, сургах, болон ажлынх нь гүйцэтгэлд хяналт тавих, МХТ-той холбоотой хурал, зөвлөгөөн, семинарт аж ахуйн нэгж, байгууллагаа төлөөлөн оролцох.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Ангилал 1330 Мэдээлэл холбооны технологи үйлчилгээний менежер