Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Бүлэг: 224
ҮАМАТ
ISCO-08
Мэргэжилтэн
Эрүүл мэндийн мэргэжилтэн
Яаралтай тусламжийн эмч, ажилтан
Код
224
Нэр
Яаралтай тусламжийн эмч, ажилтан
Төрөл
Бүлэг
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2020-02-01 06:38:09
Хэвлэх
Тодорхойлолт
Эмнэлгийн яаралтай тусламжийн эмч, ажилтан нь цар хүрээ, төвөгшлийн хувьд ердийн эмчийг бодвол харьцангуй хязгаарлагдмал хүрээнд зөвлөх, оношлох, сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэд бие даах юмуу эмчийн хязгаарлагдмал хяналт дор ажилладаг, өвчин эмгэг, гэмтэл, бие, сэтгэцийн нийтлэг эмгэгээс хүн амын тодорхой хэсгийг урьдчилсан сэргийлэх, эмчлэхэд клиникийн зүгширсэн үйлчилгээ үзүүлдэг.
Гүйцэтгэх үүрэг
Үйлчлүүлэгчийн эрүүл мэндийнх нь байдлыг нь тодорхойлох үүднээс тэднийг үзэх, тэд болон гэр бүлийнхэнтэй нь уулзаж ярилцах, өвчний түүх хөтлөх, энгийн, мэс ажиллабар хийх, эм бэлдмэл өгөх, жор бичих, нийтлэг өвчин, эмгэгийг эмчлэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээ авах, лабораторийн шинжилгээ, рентген зураг, зүрхний бичлэг, оношлогооны бусад хэрэгсэлийг зааж бичих, гүйцэтгэх, тарилга, вакцинжуулалт хийх, оёдол тавих, шарх боож цэвэрлэх, хадваргүйжүүлэлтийн бусад эмчилгээ хийх, нарийн мэс заслын үед эмчид туслах, өвчтний эмчилгээний үр дүнг хянах, нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагыг тодорхойлох, өвчтөн, гэр бүлд хоолны дэглэм, биеийн тамир, бусад дэглэмийн талаар зөвлөгөө өгөх, ингэснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, хүндрэлтэй юмуу онцгой тохиолдлуудыг илрүүлэх, нарийн мэргэжлийн эмч, эмнэлэгт илгээх, мэргэжлийн болон хуулийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу төрийн байгууллагад төрөлт, нас баралт, ноцтой өвчний талаарх мэдээлэл өгөх.
Дэд ангилалууд
Төрөл
Код
Нэр
Ангилал
2240
Яаралтай тусламжийн эмч