Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 2240
Нэр Яаралтай тусламжийн эмч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:34
Тодорхойлолт
  • Яаралтай тусламжийн эмч, ажилтан нь цар хүрээ, төвөгшлийн хувьд ердийн эмчийг бодвол харьцангуй хязгаарлагдмал хүрээнд зөвлөх, оношлох, сэргийлэх үйлчилгээ үзүүлдэг. Тэд бие даах юмуу эмчийн хязгаарлагдмал хяналт дор ажилладаг, өвчин эмгэг, гэмтэл, бие, сэтгэцийн нийтлэг эмгэгээс хүн амын тодорхой хэсгийг урьдчилсан сэргийлэх, эмчлэхэд клиникийн зүгширсэн үйлчилгээ үзүүлдэг.
Гүйцэтгэх үүрэг
  • а) үйлчлүүлэгчийн эрүүл мэндийнх нь байдлыг нь тодорхойлох үүднээс тэднийг үзэх, тэд болон гэр бүлийнхэнтэй нь уулзаж ярилцах, өвчний түүх хөтлөх,
  • б) энгийн, мэс ажиллабар хийх, эм бэлдмэл өгөх, жор бичих, нийтлэг өвчин, эмгэгийг эмчлэх, тэдгээрээс сэргийлэх арга хэмжээ авах,
  • в) лабораторийншинжилгээ,рентгензураг,зүрхнийбичлэг,оношлогооны бусад хэрэгсэлийг зааж бичих, гүйцэтгэх,
  • г) тарилга, вакцинжуулалт хийх, оёдол тавих, шарх боож цэвэрлэх, хадваргүйжүүлэлтийн бусад эмчилгээ хийх,
  • д) нарийн мэс заслын үед эмчид туслах,
  • е) өвчтний эмчилгээний үр дүнг хянах, нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагыг тодорхойлох,
  • ж) өвчтөн, гэр бүлд хоолны дэглэм, биеийн тамир, бусад дэглэмийн талаар зөвлөгөө өгөх, ингэснээр өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх,
  • з) хүндрэлтэй юмуу онцгой тохиолдлуудыг илрүүлэх, нарийн мэргэжлийн эмч, эмнэлэг, тусгай газар луу илгээх,
  • и) мэргэжлийн болон хуулийн хүрээнд хүлээсэн үүргийн дагуу засгийн байгууллагад төрөлт, нас баралт, ноцтой өвчин гарсан талаар мэдэгдэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Клиникийн ажилтан
  • Анхан шатны тусламж үзүүлэгч
  • Мэс заслын техникч
Холбогдох ажил мэргэжил
  • 2211 Ерөнхий мэргэжлийн эмч
  • 2212 Мэс засалч
  • 3256 Эмчилгээний туслах ажилтан
  • 3258 Яаралтай тусламжийн ажилтан
Тайлбар
  • Энэхүү ангиллын ажил үүрэг нь анагаахын онол, практикийн хувьд дээд боловсрол эзэмшсэн байхыг шаарддаг. Яаралтай тусламжаар хязгаарлагддаг ажилтанг нэгж бүлэг 3258 буюу “Яаралтай тусламжийн ажилтан” гэсэн ангилалд оруулна.

Дэд ангилалууд

Төрөл Код Нэр
Мэргэжил 2240-11 Яаралтай тусламжийн мэргэжилтэн
Мэргэжил 2240-12 Анхан шатны тусламжийн ажилтан
Мэргэжил 2240-13 Клиникийн ажилтан
Мэргэжил 2240-14 Мэс заслын техникч