Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 143
Нэр Бусад үйлчилгээний менежер
Төрөл Бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:08
Тодорхойлолт
  • Бусад үйлчилгээний менежер спорт, соёл урлаг, амралтын болон, аялал жуулчлал, хэрэглэгчидтэй холбоо тогтоох зэрэг ая тухын үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын үйл ажиллагааг төлөвлөх, удирдан зохицуулах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
  • Үйлчилгээ, үйл ажиллагааны төрөл багцыг төлөвлөх, зохион байгуулах, үйлчилгээний хэрэгсэл, орчин шаардлага хангасан байхад анхаарал тавих, үйлчилгээг шинэ чиг хандлага, дэвшил хөгжилд нийцүүлэх, үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, олон нийтэд сурталчлан танилцуулах, бэлэн мөнгөний орлого зарлагын баримтыг шалгах, найдвартай байдлыг сахих, хангамжийн материалыг тогтмол шалгах, төсөв боловсруулах, захиран зарцуулах, зарлагад хяналт тавих, нөөцийн зохистой хэрэглээг хангахад хяналт тавих, өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, ажилтан шалгаруулах, сургах явцад нь хяналт тавих, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны заавар, журмыг сахин мөрдүүлэх.