Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 1431
Нэр Соёл, спорт, амралтын төвийн менежер
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:38:27
Тодорхойлолт
  • Спорт, соёл, амралтын төвийн менежер нь спорт, урлаг, театр, соёл амралтын үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх, зохицуулах үүрэгтэй.
Гүйцэтгэх үүрэг
  • а) цэнгүүн, үзвэр, соёл, амралтын ажиллагаа, спорт, фитнесийн хөтөлбөрийн төрөл, багцыг төлөвлөх, зохион байгуулах,
  • б) үйлчилгээний хэрэгсэл, орчин цэвэр, хэвийн байхад анхаарал тавих,
  • в) үйлчилгээг шинэ чиг хандлага, дэвшилтэй нийцүүлэх,
  • г) үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх, олон нийтэд сурталчлан танилцуулах,
  • д) бэлэн мөнгөний орлого зарлагын баримтыг шалгах, найдвартай байдлыг хангах нэгтгэх, материал шалгалтыг тогтмол хийх,
  • е) төсөв боловсруулах, захиран зарцуулах, зарлагад хяналт тавих, нөөцийн зохистой хэрэглээг хангахад хяналт тавих,
  • ж) өдөр тутмын үйл ажиллагааг төлөвлөх, чиглүүлэх,
  • з) ажилтныг шалгаруулах, сургах явцад хяналт тавих,
  • и) эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны заавар, журмыг сахин мөрдүүлэх.
Ажил мэргэжлийн жишээ
  • Тоглоомын томоохон газар/паркийн/-ын менежер
  • Биллиардын төвийн менежер
  • Казино буюу мөрийтэй тоглоомын газрын менежер
  • Кино театрын менежер
  • Амралтын төвийн менежер
  • Морин спортын төвийн менежер
  • Спортын төвийн менежер
  • Театрын менежер
Холбогдох ажил мэргэжил
  • 1349 Уран зургийн галлерейн менежер
  • 1349 Музейн менежер
  • 1349 Номын сангийн менежер
Тайлбар