Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8171
Нэр Модны зутан, цаас үйлдвэрлэх төхөөргийн операторч
Төрөл Ангилал
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:01
Тодорхойлолт
  • Модны зутан, цаас үйлдвэрлэх төхөөргийн операторч нь модны зутан боловсруулах болон исгэх, целлюлоз материал боловсруулах үйл явц, үйлдвэрлэлийг хянах, тоног төхөөрөмжийг хянах, олон үйл ажиллагаатай машин, тоног төхөөрөмжийн ажиллагааг хариуцна.
Гүйцэтгэх үүрэг
  • а) модны зутан боловсруулах цаас, исгэх, целлюлоз боловсруулалтыг хяналтын өрөөний хянах самбараас хянах, үртэс, зомголболовсруулах машин, тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг хянах, зохицуулах ,
  • б) цайруулах, холих, угаах машин, тоног төхөөрөмж ба нэг болон хэд хэдэн исгэж боловсруулах дамжлага ажиллуулах,
  • в) машин, тоног төхөөрөмжийн ажиллагааг эхлүүлэх, унтраах, машин, тоног төхөөрөмжийн доголдол, буруу ажиллагааг тогтоох зорилгоор тоног төхөөрөмж, машины ажиллагаа, тэдгээрийн заалт, хянах самбар, багаж болон хянах төхөөрөмжийг ажиглах,
  • г) стандарт заавар, заалтын дагуу боловсруулалт явагдаж байгааг хянах, хангах,
  • д) машин, тоног төхөөрөмжийн заалтад дүн шинжилгээ хийх, үйлдвэрлэлийн дээжид шалгалт, туршилт хийх, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, машинд тохиргоо хийх,
  • е) үйлдвэрлэлийн тайлан, мэдээ гаргах тэмдэглэл хөтлөх.
Ажил мэргэжлийн жишээ
  • цаас, модны зутан үйлдвэрлэх машины операторч
  • цаас, модны зутан цайруулах машины операторч
  • цаас, модны зутан холих машины операторч
  • цаас, модны зутан бэлдэх машины операторч
  • цаас, модны зутан дахин боловсруулах машины операторч
  • модны зутан, цаасны шахдас хийх машины удирдлагын операторч
  • модны зутан, цаасны шахдасын техникч
Холбогдох ажил мэргэжил