Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08

Код 8160
Нэр Хоол хүнс, бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний машины операторч
Төрөл Нэгж бүлэг
Төлөв A
Үүсгэсэн цаг 2020-02-01 06:40:00
Тодорхойлолт
  • Хоол хүнс бусад ижил төрлийн бүтээгдэхүүний машины операторч нь мал, амьтан нядлах, мах эвдэх, шулах, махыг чанах, шарах, хөлдөөх, халаах, холих, бусад аргаар боловсруулах, хоол хүнсний зүйл, ундаа, спирт, архи, тамхи зэргийг үйлдвэрлэх машин, тоног төхөөрөмж суурилуулах, тохируулах, хянах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
  • а) мал, амьтан нядлах, шулах, стандартын дагуу мах болон загасыг хэрчим болгон эвдэх, жижиглэн хуваах зэрэг үйлдэл хийх машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • б) талх, нарийн боов болон гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг чанах, шарах, эсвэл өөр аргаар боловсруулах машин, тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, ажиллуулах, хянах,
  • в) шар айраг, дарс, спирт, архи, цуу, хөрөнгө болон бусад бүтээгдэхүүн хийх зорилгоор үр тариа, жимс, жимсгэнийг няцлах, холих, дарах, чанах, ферментжүүлэх, эсгэх зэрэг үйлдэл хийх машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • г) жимсний чанамал, чихэр, бяслаг, боловсруулсан бяслаг, цөцгийн тос, ханд, гоймон, мөс, мөхөөлдөс, шоколад, цардуул, хүнсний тос зэргийг боловсруулах, үйлдвэрлэх машин, тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • д) хүнс боловсруулахад хэрэглэдэг хүнсний зүйл, шингэн баяжмал хийх хөргөх, халаах, хатаах, шарах, чанах, утах, ферментжүүлэх, ариутгах, хөлдөөх, ууршуулах зэрэг тоног төхөөрөмжийг ажиллуулах, хянах,
  • е) спирт, төрөл бүрийн архи үйлдвэрлэх, түүхий эдийг хүлээж авах, хадгалах, үр тариаг цэвэрлэх, чихэрлэг түүхий эдийг ариутгах, няцлах, чихэржсэн чанамал бэлтгэх, уусмал бэлтгэх, ариутгах, хөрөнгө бэлтгэх, исгэх, нэрэх, хадгалах, савлах,
  • ж) хүнсний зүйлийг холих, бутлах, зуурах, шахах, шүүх зэрэг аргаар ялгах, салгах шүүх тоног төхөөрөмж ажиллуулах,
  • з) янжуур, навчин тамхи, бусад тамхин бүтээгдэхүүн хийх зорилгоор тамхины навч боловсруулах.
Ажил мэргэжлийн жишээ
  • нарийн боов боловсруулах машины операторч
  • талх жигнэх машины операторч
  • шоколад үйлдвэрлэх машины операторч
  • янжуур тамхи үйлдвэрлэх машины операторч
  • сүүн бүтээгдэхүүний машины операторч
  • загас боловсруулах машины операторч
  • мах боловсруулах машины операторч
  • сүү боловсруулах машины операторч
  • Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар боловсруулах машины операторч
  • Шар айраг, дарс, спирт, архи, төрөл бүрийн ундаа үйлдвэрлэх машины операторч
Ажил мэргэжлийн жишээ
  • 8183 савлах, юүлэх, хаяглах машины операторч