Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт-08
Ажил мэргэжил
Мэдээлэл
Индекс: 7215-27
ҮАМАТ
ISCO-08
Үйлдвэрлэл, барилга, гар урлал, холбогдох ажил, үйлчилгээний ажилтан
Металл, машин механизм, тэдгээрт холбогдох ажил, мэргэжлийн ажилтан
Нимгэн төмөрчин, металл хийц бэлтгэгч, хэв цутгагч, гагнуурчин, тэдгээрт холбогдох бусад ажилтан
Хүнд, овортой эдлэхүүн зөөгч, оосорлогч
Техникч, өндөрт олсонд ажиллах
Код
7215-27
Нэр
Техникч, өндөрт олсонд ажиллах
Төрөл
Индекс
Төлөв
A
Үүсгэсэн цаг
2025-04-02 16:19:57
Хэвлэх
Өөрчлөлтийн түүх
ГБХНХ-ын сайдын 2025 оны 03 сарын 31-ний А/79 тушаал
Англи нэр
High rigger
Тодорхойлолт
Техникч /өндөрт олсонд ажиллах/ нь Өндрийн хэрэгсэл агсах, багаж хэрэгслийг, арчлах, хадгалах, ашиглалтаас гаргах, олсонд үйлдэл хийх, бэхэлгээ хийх, ашиглах, ажилбарт нөлөөлөх аюул, эрсдэлийг тооцоолох, аврах ажиллагааг гүйцэтгэнэ.
Чиг үүрэг
Өндрийн хэрэгсэл шалгах, өндрийн бүсээ зүүх, хамгаалалтын дуулга өмсөх, нөөц хамгаалалтын уналт баригч угсрах, буух хэрэгсэл угсрах, хос богино оосор угсрах, хамтран ажиллагчийг шалгах, олс /Бэхэлгээний олс/ ашиглах, дамар ашиглах;
Ажлын өмнөх шалгалт, нарийвчилсан болон завсрын үзлэг хийх, арчилгаа, цэвэрлэгээ, засвар үйлчилгээ хийх, багаж хэрэгсэл хадгалах эсвэл ашиглалтаас гаргах, бүртгэл хийх, тайлан бичих;
Буух, авирах үйлдэл хийх, дундын бэхэлгээ, хазайлт, зангилаа дамжих, нэг олсноос нөгөө рүү шилжих, авирах, өртөөчлөн авирах, бэхэлгээний олс ачаалах;
Ажил эхлүүлэх, хориотой бүсийн талбай бэлтгэх, бэхэлгээний цэг сонгох, зангилаа зангидах, үндсэн бэхэлгээ хийх, Y-бэхэлгээ хийх , аюултай орчин нөхцөлийг үнэлэх, олсны хамгаалалт хийх;
Хохирол учруулж болзошгүй аюулыг тогтоох, олсонд хийх ажлын үед нөлөөлөх аюулыг тооцоолох, ажилбар гүйцэтгэх орчин нөхцөлийг тооцоолох, олсонд ажиллах багийг ажлаа аюулгүй гүйцэтгэх боломжоор хангах, нэмэлт гишүүн бэлтгэх;
Авирах, буух чиглэлд саадыг давах, осолдогчийг өргөх байрлалаар аврах, хөндлөн, босоо чиглэлийн хөдөлгөөнөөр аврах, нарийн төвөгтэй үед аврах.
Мэдлэг
Олон нийтийн аюулгүй байдал, хамгаалал
Хэрэглэгч ба хувийн үйлчилгээний удирдлага зохион байгуулалт
Салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм журам
Ур чадвар
Тоног төхөөрөмж угсрах
Өндрөөс хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх
Өндөрт ажиллахдаа аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах
Тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийх
Анхны тусламж үзүүлэх
Эрчим хүчний хуваарилалтыг хангах
Амьд тоглолтын орчинд, онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах
Харилцаа холбооны хэрэгсэл ашиглах
Хувийн хамгаалах хэрэгсэл ашиглах
Олсоор дамжин явах арга техникийг ашиглах